Я.Батсуурь: Аж ахуйн нэгжийн эздийн халаасанд хувьдаа хийж болохгүй
2012.11.01

Я.Батсуурь: Аж ахуйн нэгжийн эздийн халаасанд хувьдаа хийж болохгүй

Тавантолгой ордыг эргэлтэд оруулж, Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэх талаар Засгийн газар мэдээлсэн. Мөн хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр үндэсний гэх тодотголтой аж ахуйн нэгжид арилжаалах талаар УИХ-ын тогтоол гарсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Я.Батсуурь,Д.Одбаяр нар тус бүр иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлж, харин аж ахуйн нэгжид хувьцаа олгохгүй байх талаар хуулийн төсөл санаачлан боловсруулсан нь өнөөдөр маргаан дагуулаад байгаа. Нэг хэсэг нь Аж ахуйн нэгжээ шахаж байна гэж байгаа бол нөгөө хэсэг нь Аж ахуйн нэгжид хувьцаа олгохоор цөөн хэдэн нөхөд баяжна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Тиймээс энэ талын байр суурийг хүргэж байна.

-УИХ-аар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хэлэлцэх шатанд улсын хэмжээнд 30 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байсан бол өнөөдөр 53 мянгад хүрлээ. Эдгээр аж ахуйн нэгжийн тал нь ашиггүй ажилласан гэдэг тайлантай. Энэ мэтчилэн үндэсний аж ахуйн нэгжүүдийг бүртгэж, тооцоог нь гаргахад хүндрэлтэй боллоо.

Нэг хүний нэр дээр 20-30 компани бүртгэлтэй байна.

Мөн 27 мянган аж ахуйн нэгжийн тал нь 10 сая төгрөг хүрэхгүй эргэлтийн хөрөнгөтэй. Засгийн газраас өгч байгаа мэдээллийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа 2700 аж ахуйн нэгж л бий гэсэн.

Бусад нь ямар нэгэн байдлаар татвар төлдөггүй, үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжүүд байгаа юм. "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь арилжаалсан тохиолдолд зөвхөн 2700 эзний гарт 100 мянга гаруй хувьцаа төвлөрөх болно. Ингэснээр компанийн эзэн 100 мянга гаруй хувьцаа эзэмшдэг, компанийн ажилтан 536 ширхэг хувьцаа эзэмших шударга бус хуваарилалт хийгдэх юм.

Нөгөө талаас Монгол Улс уул уурхайгаас хэт хамааралтай болох эрсдэлтэй. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын хөрсөн доорх баялаг ард түмний өмч. Тиймээс газрын баялгийг нийт иргэддээ шударга хуваарилах гэдэг агуулгаар нь авч үзвэл иргэн бүртээ дээрх хувьцааг ижил хэмжээгээр хуваарилах нь илүү шударга алхам болно. Тэгэхээр Аж ахуйн нэгжийн эздийн халаасанд хувьцаа хийж болохгүй.   

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.