Хөгжлийн банкнаас санхүүжих автозамын барилга, байгууламжийн жагсаалтыг баталлаа
2012.10.27

Хөгжлийн банкнаас санхүүжих автозамын барилга, байгууламжийн жагсаалтыг баталлаа

Хөгжлийн ач холбогдол бүхий дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийг Хөгжлийн банкаар шийдвэрлүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг  хэлэлцээд  дэмжлээ. Энэ тогтоолд Хөгжлийн банкны санхүүжилтэд шилжүүлэх өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр баригдаж байгаа болон Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгаа зарим автозамын барилга, байгууламжийн жагсаалтыг хавсралтаар баталж орууллаа. Хавсралтад заасан зам барилгын ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг гэрээний дагуу санхүүжүүлж, хугацаанд нь хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн яам болон Хөгжлийн банкны удирдлагуудад даалгалаа.

Арвайхээр-Баянхонгор, Баянхонгор, Алтай, Улаанбаатар-Мандалговь, Мандалговь-Даланзадгад, Өндөрхаан-Чойбалсан, Манхан-Дарви зэрэг чиглэлийн хатуу хучилттай авто замын төслүүд энд багтжээ. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.