Г.Баярсайхан:Монголын төр эрүүлжиж байна
2012.01.11

Г.Баярсайхан:Монголын төр эрүүлжиж байна

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

Хамтарсан засгийн хаалгыг савсан АН олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ асуудлыг ҮЗХ-оороо хэлэлцүүлж эцэслэх гэж байгаа тул намын гишүүдийн байр,суурийг сонирхлоо. Намын дарга нар шүүмжлэл хэлсэн гишүүддээ сануулга өгч,хэвлэлд ярилцлага өгөхгүй байхыг үүрэгдсэн гэсэн мэдээлэл өчигдөр гарсан нь үнэн бололтой.Шаргал ордны урт хонгилд тааралдсан АН-ын гишүүдийн олонхи нь асуултад хариулахаас татгалзаж байв. Харин Г.Баярсайхан гишүүн ам нээлээ.

 

-АН засагт хамтарсныг эхнээс нь шүүмжилсэн таны байр, суурь хэвээрээ юу. Ингэж асуусны учир нь намаа шүүмжилж, хэвлэлээр байр, сууриаилэрхийлсний төлөө танай намын дарга нар танд сануулга өгч донгодсон гэсэн мэдээлэл дуулдаж байна?

-Би өнөөдрийн нөхцөл байдлыг өөрийн нүдээр харж байр, сууриа илэрхийлсэн. Миний байр, суурь бүгдэд таалагдах албагүй. Үйл явдлыг бодитоор харж байгаа хүмүүс бодитоор нь хүлээж авах байх. Зөвхөн тухайн бүлэглэлийн эрх ашгийн үүднээс харвал таалагдахгүй байж магадгүй. Матрын шүднээс хог түүж иддэг шувууд нь магтан дуулдаг юм байгаа биз. Би өөрийн байр, суурийг илэрхийлсэн. Хамгийн гол нь засагт орж, гарах чухал бус парламент эрүүлжиж байгаад би сэтгэл хангалуун байгаа. Монголын төр цэвэршиж, тунгалаг болж байна.

-АН-ын даргын асуудал хөндөгдөж байхад "Чонын сүргийг азарган чоно удирдаж тулаанд ордог болохоос хонь удирдаж тулаанд ордоггүй" гэж ярилцлага өгч байсан. Одоо энэ талаар юу хэлэх вэ?

-Би байр, сууриа тодорхой хэлсэн шүү дээ. АН унхиагүй байна, биеэ дааж зоримог, хүчтэй ажиллая гэсэн санааг тухайн үед хэлсэн. Хэн яаж өөр дээрээ тусгаж авах нь тухайн хүний мэдэх хэрэг.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.