Агаарын тээврийн салбарт баримтлах бодлогын төсөл өргөн баригдлаа
Хууль өргөн барих үеэр
2012.10.24

Агаарын тээврийн салбарт баримтлах бодлогын төсөл өргөн баригдлаа

“Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ын төслийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд А.Гансүх өнөөдөр /2012.10.24/ УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн, өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсын хувьд агаарын тээвэр нь  стратегийн чухал ач холбогдолтой салбар гэж Засгийн газар үзэж байна.

Тиймээс цаашид улсын эдийн засгийн нэг хөшүүрэг болох агаарын тээврийн салбарыг нийгэм, эдийн засгийн  хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх бодлогын төслийг УИХ-аар батлуулчихвал төр зам, тээврийн салбарт баримтлах хоёр дахь том бодлогоо тодорхойлох онцгой ач холбогдолтой гэж  Зам, тээврийн сайд А.Гансүх мэдэгдлээ.

Засгийн газар дээрх хөгжлийн стратегийг 2024 оныг хүртэл хамрахаар тооцож боловсруулсан байна. “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлснээр Монгол Улсад олон улсын зорчигч болон ачаа тээврийн бүс нутгийн хэмжээний зангилаа, томоохон хот, суурин газруудыг олон улстай холбосон үндэсний агаарын тээврийн нэгдсэн сүлжээтэй бий болох, салбарын хөгжилтэй уялдан олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо нэмэгдэж тээврийн тариф буурах зэрэг үр дүн гарна гэж салбарын сайд мэдэгдсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.