Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
Нотариат
2011.01.09

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр УИХ-ын бусад 16 гишүүний хамт Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон нотариатын үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой 29 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн.

Төрийн байгууллагууд болон шүүх, хууль хяналтын байгууллагад хандахад эх бичиг баримтыг заавал нотариатаар гэрчлүүлэхийг шаардах,  байгууллагын тамга тэмдгээр баталгаажуулсан бичиг баримтыг нотариатаар дахин гэрчлүүлэх зэргээр иргэн, хуулийн этгээдийг чирэгдүүлэх, мөн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргаж байгаа нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актад нотариатын үйлдэл заавал хийлгэх талаар зааж, шаардлагагүй шат дамжлаг бий болгох явдал ихсээд байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор Нотариатын тухай хуульд захиргааны байгууллага, албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн актад бичиг баримтыг нотариатаар заавал гэрчлүүлэх болон бусад үйлдэл хийлгэхээр үүрэг болгосон хэм хэмжээ тогтоохыг хориглох талаар нэмэлт өөрчлөлт оруулах мөн нотариаттай холбоотой шаардлагагүй шат дамжлага бий болгосон, төлбөр, хураамжийн дарамт үүсгэсэн 29 хуулийн 53 хэсэг, заалтад нотариатын үйлдэл заавал хийлгэхээр заасныг шаардлагагүй гэж үзэн холбогдох өөрчлөлтүүдийг оруулахаар уг хуулийн төсөлд тусгасан байна.

Тухайлбал:

Иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, хүсэлт, өргөдөл, боловсролын диплом, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээ гэх зэрэг 13 төрлийн бичиг баримтын хуулбарыг нотариатаар гэрчлүүлэхээр нийт 21 хуульд заасныг хүчингүй болгохоор тусгасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.