УИХ-ын гишүүн О.Баасанхүү илтгэхээр тогтлоо
2012.11.01

УИХ-ын гишүүн О.Баасанхүү илтгэхээр тогтлоо

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол  Улсаас Бүгд Найрамдах Кени Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдаанд Гадаад харилцааны сайд Л.Болд, Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын дэд захирал Г.Амартүвшин, Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын атташе Г.Уянга нар байлцлаа.

Тогтоолын төслийн талаарх танилцуулгыг Гадаад харилцааны сайд Л.Болд танилцуулав. Харин танилцуулгатай холбогдуулан асуулт, санал гарсангүй.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Кени Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү илтгэхээр тогтлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.