Ноён долларыг унагах уу босгох уу
Хөрвөх чадвараараа ам.доллар аль ч орны мөнгөн тэмдэгтийн өмнө гишгэдэг.
2012.11.13

Ноён долларыг унагах уу босгох уу

Европын орнуудын хамтарч гаргасан евро, дэлхийн хамгийн олон хүнтэй Хятадын юань хүртэл ноён долларын дэргэд “хүүхдийн тоглоом” л гэсэн үг.

Яагаад гэвэл, дэлхийн эдийн засаг дээр эргэлдэж байгаа нийт худалдааны 60-65 хувь нь ам.доллараар хийгдэж байна.

Манай улсын экспортын орлого үндсэндээ ам.доллараар байдаг нь үүний нэг жишээ. Тэгэхээр ам.долларын ханш ямар байх нь Монгол Улсын, монголчуудын амьдралтай шууд холбоотой сэдэв.

Гэтэл” ноён” долларын ханш унах нь бидэнд ашигтай юу, өсөх нь илүү ашигтай юу гэсэн асуулт гарах болжээ.

Уг нь монгол төгрөгийн ханш чангарвал сайн л байна. Гэтэл ам.долларын ханш сулрах нь эдийн засагт эрсдэл дагуулж мэдэхээр болжээ.

УИХ-аас баталсан мөнгөний бодлогын баримжаагаар нэг ам.долларын дундаж ханш 2013 онд 1336.1 төгрөгтэй тэнцүү байх нь.

Энэ бол Монгол Улсын төсөвт ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг тооцож оруулсан дүн.

Харин өчигдрийн байдлаар Монголбанк нэг ам.долларыг 1396.32, “Найман шарга”-ын ченжүүд 1401, арилжааны банкууд 1404-1406 төгрөгөөр өгөлцөж, авалцаж, наймаалцаж байлаа.

Энгийн логикоор бодвол ам.долларын ханш буурна гэж төсөвт оруулжээ.Энэ сайн мэдээ байж мэднэ.

Яагаад гэвэл, ам.долларын ханш өсөх тусам монголчуудын гаднаас авдаг бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад өсч байдаг.

Ханшийн зөрүүнээс болж нефтийн үнэ байнга савлаж байдаг нь үүний бодит жишээ.

Гэтэл эсрэгээрээ ам.долларын ханш унах тусам Монгол Улсын эдийн засагт хүндрэл учруулж болзошг үй нөхцөл байдал үүснэ гэсэн тооцоолол гарчээ.

Юу гэвэл, төсөвт ам.долларыг 1336.1 төгрөгөөр тооцож холбогдох тооцооллыг нь хийчихсэн.

Ноён долларыг унагах уу, босгох уу Хэрэв ам.долларын төгрөгтэй харьцах ханш үүнээс буувал төсөвт төвл өрүүлэхээр тооцсон орлогууд ханшийн зөрүүгээр дутна.

Төсвийн орлогын дийлэнхийг нь зэсээ зарж, нүүрсээ борлуулж олохоор төлөвл өөд буй.

Тэгэхээр манай улсын хувьд ам.долларын ханш унана гэдэг өөрөө төсвийн орлого буурах гол үзүүлэлт болох нь. Наад зах нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого буурах эрсдэлтэй байгаа юм.

Энэ нь өөрөө ноён долларын ханш унах нь бидэнд ашигтай юу, өсөх нь илүү хэрэгтэй юү гэсэн асуултыг тавихад хүргэж байна.

Бидний экспортын орлого ам.доллараар орж ирдэг бол, импортоор авч байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ихэнх нь юаниар худалдаа нь хийгдэж орж ирдэг.

Өөрөөр хэлбэл, зах зээл дээр эргэлдэж байгаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үндсэндээ Хятадаас л орж ирдэг.

Юаниар бараа бүтээгдэх үүн авч, ам.доллараар бараа бүтээгдэхүүнээ зардаг манай улсад ноён долларын ханш ихээхэн нөлөөтэй гэдэг нь үүнээс харагдана. Ядаж л манай улсын гадаад валютын нөөц бүхэлдээ ам.доллар шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.