Японы эдийн засгийн "чөлөөт уналт"
2012.11.13

Японы эдийн засгийн "чөлөөт уналт"

Японы “Nikkei 225” индекс дөрвөн сар дараалан унаж, улмаар хувьцаануудын ханш ч доошилж эхэллээ.

“Bloomberg”-ийн мэдээлж буйгаар тус улсын ДНБ-ий өсөлт уруудаж, өнгөрсөн жилийн цунамигаас хойших доод түвшинд хүрсэн аж.

Тус улсын томоохон үйлдвэрлэгчдээс “Sony corp”-ийн хувьцаа өчигдөр 2.6, “Canon”-ийнх 1.3 хувиар буурсан байна.

“Nikkei 225” индекс өчигдөр 0.9 хувиар унаж, 8676.44 нэгж болов.

“Индексийн ханш амьсгаа авах завдалгүй уруудаж байгаад Японы эдийн засаг эргэн тэнхэрч, хөл дээрээ босох горьдлого тасарч байна” хэмээн “Sampo Japan Nipponkoa” компанийн хөрөнгө оруулалтын ахлах менежер Гояа Накао ярьжээ.

Японы барилга, аж үйлдвэрлэлийн салбарын уналт эдийн засгаа ийн хойш чангааж байгаа тухай шинжээчид хэлж байна.

Тус улсын ДНБ-ий өсөлт өдгөө 3.5 хүрч буурсан байгаа бөгөөд энэ оны сүүлийн улиралд 0.4 хувиар дахин багасах таамаг гарч эхлэв.

Гэвч муу мэдээ үүгээр дууссангүй. Дээрх бараан үзүүлэлтүүдээс үүдэж иенийн ханш унаж эхэллээ.

Сүүлийн долоо хоногт иенийн евротой харьцах ханш 1.9, ам.доллартай харьцах ханш 0.2 хувиар буурсан байна.

“Япон улс хямралд өртөж байгаа нь нэгэн тодорхой боллоо. Хөл дээрээ босохын тулд иенийн ханшийг чангаруулах хэрэгтэй” хэмээн “Forecast Pte”-гийн валютын стратегич Ли Вай Тук ярьжээ.

Гэсэн ч “Bloomberg”-ийн 23 шинжээчийн таамаглалаар иенийн ханш ойрын хугацаанд өсөх магадлал бага, эдийн засгийн өсөлт энэ сард 3.4 хувь болж буурна гэсэн “онош” гарч буй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.