"Хоточ нохдын" хуулийн төслийг хэлэлцэж байна
2012.11.13

"Хоточ нохдын" хуулийн төслийг хэлэлцэж байна

Төрийн ордны Иргэний танхимд сэтгүүлчдэд хуулийн төслийг хэрхэн үзэж байгааг хэлэлцсэн нэгэн хэлэлцүүлэг боллоо.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариж ажлын хэсэг байгуулагдсан

Намрын чуулганд хуулийн төслийг өргөн барихын өмнө Төрийн бус байгууллагуудын холбоо, Ахмад сэтгүүлчдийн холбоо, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн зэрэг байгууллагыг хамруулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дарга А.Бакей, үг хэлж “Редакцийн хараат бус байдал” “Сэтгүүлчийн хараат бус байдал”, “Сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүнд, хариуцлага ёс зүй”, “Сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүнд, хариуцлага ёс зүй” сэдвүүдээр Хэвлэлийн хүрээлэнгийн багш, судлаач Ц.Чимиддондог, Парламентын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д. Оюунцэцэг, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид нар илтгэл тавилаа.

Ийнхүү Монголын сэтгүүлчид төрийн ордонд цуглаж өөрсдөд нь зориулсан хуулийн төслийг хэлэлцээд авлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.