Гаитид хүнсний хомсдол нүүрлэв
21 мянга гаруй иргэн орон гэргүй, хүн амын 70 орчим хувь нь өлсгөлөн байна.
2012.11.16

Гаитид хүнсний хомсдол нүүрлэв

"Сэнди" хар салхины улмаас Карибын тэнгис орчмын орнуудад 54 хүний амь нас эрсдэн, олон сая ам.долларын хохирол учруулсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл хар салхины улмаас Гаитид хүнсний хомсдол нүүрлээд байгаа талаар CNN агентлаг мэдээллэв.

Одоогийн байдлаар 1.5 сая хүн хүнсний хомсдолтой байдалд амьдарч байгаа аж.

Мөн 21 мянга гаруй иргэн орон гэргүй, хүн амын 70 орчим хувь нь амтат төмс, гадил, эрдэнэ шишээр голоо зогоож байгаа юм байна. НҮБ-аас тус улсын Засгийн газарт 39 сая ам.долларын тусламж үзүүлээд эхэлжээ.

Дээрх мөнгөөр нэн түрүүнд хүнсний гачигдалд зориулах ёстой юм. Мөн яаралтай газар тариалангийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэхээр болжээ.