Мөнгөн хадгаламжийн эрсдэлийг даах хуулийг үргэлжлүүлж магадгүй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ээлжит хуралдаанаар Хадгаламжийн даатгалын тухай болон түүнтэй холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцсэн байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө УИХ-аас Иргэдийн мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль баталсан нь 2013 оны нэгдүгээр сарын 1-нд дуусгавар болно.
Тиймээс Засгийн газраас энэ хуулииг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Энэхуү төсөлд 20 сая төгрөгөөс дээших хадгаламжийн эрсдзлийг төр даахаар тусгасан байна. Хамгийн гол нь, эрсдэлийн даатгалын тогтолцоо хэрэгжихэд цаг хугацаа хэрэгтэй учраас төрөөс мөнгөн хадгаламжид баталгаа гаргасан хуулийг дахин нэг жилээр сунгахыг ч тусгажээ.