Монгол улс цаазын ялыг халахад эрт байна
Д.Алтанцэцэг: Монголын Хуульч эмэтэйчүүдийн холбооны хүндэт тэргүүн
2012.12.03

Монгол улс цаазын ялыг халахад эрт байна

Д.АЛТАНЦЭЦЭГ Монголын Хуульч эмэтэйчүүдийн холбооны хүндэт тэргүүн. 2012.11.16 «Өглөөний сонин»-ы редакцийн уулзалтад Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэргүүн Д.Алтанцэцэг оролцлоо.

-Манай уншигчдад өөрийнхөө тухай болон Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны талаар товч таналцуулахгүй юу?

-Би хуулийн мэргэжлийг ЗХУ-д эзэмшсэн. Тэгээд Улсын Дээд шүүхэд ажиллаж байгаад 1993-2009 он хүртэл МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Үндэсний арбитр /МҮА/-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашсан. Тэгээд гавьяаныхаа амралтыг авсан даа.

Одоогоор алба, ажил эрхлээгүй ч мэргэжлийнхээ дагуу зөвлөгөө өгөх зэргээр компаниудтай хамтран ажиллаж байна. 1992 онд Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбоог байгуулсан. Энэ сарын сүүлчээр холбооныхоо 20 жилийн ойг тэмдэглэх гэж байна.

Одоогоор нийт 30 салбар, зөвлөл, 1200 гишүүнтэйгээр ажиллаж байна. Эрт байгуулагдсан, өргөн хүрээг хамарсан, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой.

Манай холбоо яг хуульч мэргэжилтэй эмэгтэйчүүдийг эгнээндээ нэгтгэсэн. Төрөөс эрх зүйн шинэчлэлийн талаар явуулж буй бодлогыг дэмжих, гишүүдийнхээ оролцоог өргөжүүлэх, бодлогын хэргэжилтэд хяналт тавих, санаа бодлоо хүргэх, шаардлагатай тохиолдолд эрх зүйн актын төсөл санаачилж батлуулах чиглэлээр багагүй ажил хийлээ. Нөгөө талаар олон нийтэд хуулийн зөвлөгөө өгөхөд нэлээд анхаарч ирсэн.

Манай холбоо гишүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой. Тухайлбал, хуульчдын нэр төр, амь насанд халдах оролдлого цөөнгүй гардаг. Энэ тохиолдолд бид нэгдсэн зохион байгуулалтад орж, хамгаалах арга хэмжээ авдаг.

-Арбитрын байгууллагын онцлог юу вэ?

-Сүүлийн 20-иод жил Монгол Улсад хэрэг шийдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ганц байгууллага болох Монголын үндэсний арбитрт ажилласан. Мөн Францад төвтэй Олон улсын худалдааны танхимын арбитрын гишүүн ажиллаж байлаа.Тэр үед Монголын компанитай холбоотой хэрэг ерөөсөө орж ирээгүй. Харин Орос,  Япон зэрэг улсын арбитрын  манайхтай хэрэг    цөөнгүй    орж ирдэг

Ер  нь.  арбитрын  онцлог  бол гэрээ байгуулахдаа маргаан гарвал шүүхээр хэргийг шиидвэрлүүлнэ гэж заадаг. Нөгөө талаар арбитрын гэрээний маргааныг шийдвэрлүүлэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, төрийн шүүхэд биш арбитраар маргаан шийдвэрлүүлж болно гэж заасан тохиолдолд хэргийг хянан шийдвэрлэнэ гэсэн үг. Ингэснээр арбитрын шийдвэр шүүхийнх шиг хүчин төгөлдөр болдог. Энэ нь улс хооронд байгуулсан эдийн засгийн гэрээ, хэлцлүүдэд гарсан маргааныг шийдвэрлэхэд оролцдог гэсэн үг.

Монголд хууль зөрчигдөх явдал арай хумигдсан
-Хуулийн салбарт жендерийн харьцаа ямар байна?

-Монголын хуулийн салбарт ажиллаж буй нийт хуульчийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүд. Ялангуяа, анхан шатны шүүх, цагдаагийн хэсэг, дүүргийн прокурорт ажиллагсдын 70-80 хувь нь эмэгтэйчүүд байна. Харамсалтай нь, шийдвэр гаргах түвшинд энэ хэмжээгээр ажилладаггүй.Тиймээс бид энэ тал дээр, бүсгүйчүүдээ дэмжихэд голлон анхаарч байна. Жендерийн тэгш байдлын тухай болон Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тухай хуульд бид санаачилга гарган, төсөл боловсруулж, олон улсын байгууллагын дэмжлэгээр УИХ-д оруулсан.

-Монголд хууль хэрэгжиж байна уу?

-Үнэндээ далд хэлбэрээр хууль зөрчигдөх нь олон. Нэг үеэ бодвол монголчууд нийгмийн асуудалд анхаардаг болж. Энэ хууль ингэж хөсөрдөж байна, энд хууль зөрчигдлөө гэдгийг мэддэг болсон байна. Гэтэл үүнийг яг баримтлуулж, баталгаажуулахад учир дутагдалтай тал бий. Хууль зөрчих, үл хэрэгжүүлэх асуудал арай хумигдаж байгаа.

-Гэр бүлийн тухай хууль учир дутагдалтай санагддаг. Жишээ нь, эхнэр, нөхөр хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон байхад хүчирхийлэлд өртөөгүй л бол харах хугацаа гэж 3-6 сараар гэр бүлээ цуцлуулахыг хойшлуулдаг. Энэ хугацаанд эхнэрээ хөнөөсөн тохиолдолд ч гарсан шүү дээ?

-Санал нэг байна. Социализмын үед мөрдөж байсан хуулийг манай улс өөрчилсөн. Гэхдээ л дутуу юм олон байна. Үнэхээр нэг гэр бүлийн хоёр хүн хамт амьдрах ямар ч нөхцөлгүй болсон ч эвлэрэх хугацаа өгдөг, Энэ хугацаанд янз бүрийн хэрэг гарч байна. Гэр бүлийнхээ хүний дарамт, шахалтан дор олон жил амьдарсан хүмүүс үзэн ядалтын туйлд хүрч, дахин эвлэрэх боломжгүй болсон учраас ямар ч хэрэг хийх магадлалтай.

Эмэгтэй хүн нэг өшрөх юм бол дуусч байж салдаг тухай эмэгтэйчүүдийн хорих ангид   олон   жил   ажилласан хурандаа яриж байсан.

Тэгэхээр маш удаан хугацааны дарамт,      харгислалын      улмаас хэрэг хийсэн эмэгтэйчүүдэд ногдуулах хариуцлагын өөрчлөлтийг Эрүүгийн болон Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тухан хуульд оруулах шаардлагатай.

-Гадаадад охид, эмэггэйчүүдийг худалдах, хүчээр биеийг нь үнэлүүлсэн тохиолдолд танай байгууллагад ханддаг уу?

-Тэд ихэвчлэн Консул, Элчин сайдын яамаар дамжин ГХЯ, ХЗЯ руу явчихдаг. Тэгээд ч Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбоо нь ТББ учраас манайх руу. шууд ханддаггүй. Харин цагдаагийн байгууллагаар хэрэг нь орж, асуудал үүссэн хойно хандаж, зөв-лөгөө авах тохиолдол бий.

-Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл   эзэмшдэг   компаниуд Засгийн газрыг Олон улсын арбитрын щүүхэд өгсөн тохиолдол хэд хэд гарлаа. Үнэндээ гадныхан Монголд хуулийг даган, мөрдөхдөө нэлээд хойрго ханддаг нь нууц биш. Яагаад ийм байдал үүссэн гэж бодож байна?

-Яг үнэндээ гэрээ байгуулах, дүрэм журмаа батлахдаа Монголын хуулийг баримтлахгүй, үл хүндэтгэсэн байдлаар хандаж байгаа. Манайх гадны хөрөнгө оруулагчийн талын хууль чухал гэх маягаар оролцож байна. Ингэснээр нэгэнт гэрээ байгуулж, дүрэм, журмаа баталсны дараа хууль хөсөрдөх, ялангуяа манай улсын эрх ашиг зөрчигдөх явдал гардаг.

Гадаадын компанийг Монголд үйл ажиллагаа явуулж, дүрэм журмаа батлахаас нь эхэлж хяналт тавьж, шаардах ёстой. Манайх энд л алдаад байдаг юм.

Тухайлбал, мөнгөн усны хэрэг. Уг нь манайд мөнгөн усыг аль эрт хэрэглээд эхаячихсэн. Гэтэл 6-7 жилийн дараа, гэнэтхэн асуудал гаргасан.

Нэгэнт өнгөрсөн хойно асуудал дэгдээж, хэл ам хийдэг.

-Хэрвээ Засгийн газар Олон улсын арбитраар орж унавал яах вэ. Тухайлбал, «Хан Ресурс»-ийн хэрэг аль талд шийдэгдэх бол. Олохи улсад Засгийн газрыг гадны компани шүүхэд өгсөн хэрэг хэр их гардаг вэ?

-Ялагдвал төлөхөөс өөр аргагүй. Олон улсад ийм явдал нэг их гардаггүй шүү. «Хан Ресурс»-ийн тухайд хуулиа дагавал манайх унаж магадгүй. Тухайн үед манайх зөвшөөрч, гэрээ байгуулчихаад сүүлд нь асуудал гаргасан.

-Яагаад хуулиа дагавал унана гэж. Олон улсын арбитрт хууль дагахгүй байх тохиолдол байдаг гэсэн үг үү?

-Шүүхэд яг хуулиа баримтална. Харин арбитрт олон талын нөхцөлийг харгалзан үздэг. Энд баримтлах хууль гэж байхгүй. Хамгийн гол нь, талуудын хооронд байгуулсан гэрээний заалт. Гол зарчим бол гэрээг аль, аль тал нь зөвшилцөн, дээрх заалтуудыг нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зурсанд оршино.

-Гадаадад монгол хүн хоригдохоор тэр чигээрээ үлддэг. Харин Монголд гадныхан ял эдлэхээрээ эх орон нь татаад авчихдаг. Манай хууль сул байна уу, эсвэл олон улсын гэрээ. коневцтой зөрчилдөөд байндаг юм уу?

-Яг үнэндээ хууль, эрх зүйн орчин олон улсын конвенцтой нийлдэггүй байх тохиолдол олон. Зарим улстай ялтан солилцох гэрээ хийсэн, үүнийхээ дагуу ажиллаж байна. Гэтэл заримтай нь ийм гэрээ хийгээгүй.

Манай улс элсэж орсон олон улсын гэрээ, конвенцууд байгаа. Гэтэл яг тухайн хоёр орон, тухайлбал, БНСУ-тай манай улс тусгай гэрээ байгуулж байж ялтан солилцдог. Энэ нь бас учир дутагдалтай.

Ерөнхий эрх зүйн талаар хамтран ажиллах, ялтан солилцох гэрээ байлаа ч хэрэг бүр харилцан адилгүй. Гэмт хэргийн байдал, түүнд шүүхээс ял оногдуулж буй журам, зарим тохиолдолд хэргийг шийдвэрлээгүй, хүлээлтийн шатанд байгаа зэргээс шалтгаалж ялтан солилцох эсэхийг шийддэг. Тэгэхээр ялтан солилцох асуудлыг хэрэг тус бүр дээр ажиллаж байж шийднэ үү гэхээс ялтан бүрийг солилцох боломжгүй.

-Сүүлийн жилүүдэд уул уурхайн хөгжлийг дагаад шинэ салбарууд бий болж байна. Гэтэл эдгээрт тохирсон хуулийн орчин хангалтгүй байгаа. Ер нь, хууль шинэчлэхэд хэр хугацаа ордог вэ?

-Нэг их цаг хугацаа ордоггүй. Ажлын хэсэг, мэргэжлийн хүмүүсийн             оролцоотойгоор хэлэлцэн, шийдвэрлээд УИХ-аар батлуулах л явдал шүү дээ. Гагцхүү тухайн цаг үед тохирсон өөрчлөлтийг хийхгүй байна гэдэг ньулстөрийн хүчнүүдийн байр суурь, бодлого, сонирхолтой холбоотой.

-Хар тамхи анх гарч ирэхдээ нийгмийн нэг хүрээнд л байсан. Одоо харив үүнийг хэв ч хэрэглэх боломж, нөхцөл бүрдчихэж. Хар тамхи Монголд дуулиан тарьснаас хойш нэлээд хугацаа өвгөрлөө. Энэ хугацаанд хууль, эрх зүйн орчин хэр өөрчлөгдсөн бэ?

-Дээр хэлсэнчлэн манайх бас л хоцорч байна. Эхнээс нь үр дүнтэй ажиллалгүй, «Ниргэсэн хойно нь хашхирав» гэгч болсон. Энэ асуу-дал ганц нэг субъектынх биш бүгдийнх нь алдаа.

-Монгол Улс хар тамхины дамжин өнгөрүүлэх цэг болсон. Үүнээс болж бид хэрэгтэн гэхээс илүү хохирогч болсон гэж үздэг. Хуульч хүний хувьд үүн дээр ямар бодолтой байна вэ?

-Яг зөв. Ийм зүйлд л орооцолдмооргүй байгаа юм. Үүн дээр зөвхөн төр, засаг, эсвэл холбогдох төрийн байгууллага анхаарах ёсгүй. Хүн бүр бодолтой байх хэрэгтэй.

Бид гадагшаа явахдаа бусдын гуйлтаар ачаа, бараа авч явдаг. Гэтэл дотор нь юу ч байж болно. Эцэст нь «Энэ минийх биш» гэж хэдэн мянга хэлээд ч нэмэргүй. Тиймээс анхааралтай байх нь эрсдэлээс хамгаалах гол зүйл мөн. Ер нь, хэрэгт холбогдуулъя гэвэл амархан. Халаасанд нь багахан хэмжээтэй мансууруулах бодис шургуулаад л хэрэгтэн болгочихно.

-Манан урд хөрш хар тамхи тал  дээр  нэлээд  хатуу Манайх   яг   түүн   шиг   хууль чангалж болдоггүй юм уу?

-Боломж бий. Хариуцлагыг нь чангаруулж,   эзэн   холбогдогчийг нь өргөжүүлэх зэргээр шийдвэрлэх    боломжтой.    Шууд бусаар энэ хэрэгг оролцсон хүнийг ч    буруутан   болгож   болно. Энэ нь манай эрх зүйн шинэчлэлд зайлшгүй шаардлагатай зүйл.

Хятадын хувьд хуулийн хариуцлага өндөртэй, хяналт ньчанга. Гэхдээ хууль хэрэгжүүлэхэд бас л янз бүр. Саяхан болж өнгөрсөн БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны их хурлаар төрийн дээд байгууллагууд ч авлига газар авсан тухай ярьсан. Тэгэхээр хууль сайн, муудаа биш хэрхэн хэрэгжүүлж байгаагаас зөрчигдөх эсэх нь шалтгаална.

-Монгол Улс цаазын ялгүй болохоор зорьж байгаа. Цаазын ял ер нь манайд хэрэгтэй юү?

-Миний. хувьд. үнэхээр аймшигтай, онц хэрцгий хэрэг хийсэн хумүүст тохирсон. Ял өгөх ёстой. Дээрээс нь Монгол Улс цаазын ялыг халахад арай эрт байна. Манай улс одоогийнхоосоо арай илүү хөгжиж, хүмүүсийн ухамсар дээшлэн, амьдралын нөхцөл сайжрах ёстой. Тэр үед л цаазын ялын тухай зайлшгүй ярих хэрэгтэй.

Дэлхийн 60-аад улс цаазлах ялыг хүчингүй болгоод байгаа аж. Эдгээр улсын олон нийт цаазаар авах ялыг хуульчилсан аллага гэж үзжээ. 26 орон хуулийн заалттай боловч цаазлах ял оноохгүй болжээ. 15 улс тун онцгой тохиолдолд хэрэглэж байна. Харин 94 улс үргэлжлүүлэн цаазалсаар байгаа аж.

-Манайд шүүх хараат бус байж чаддаг уу. Мөн шүүгчдийг хамгаалж чадаж байтаа юу?

-Эрүүгийн нөхцөл байдалд орох нь ховор. Гэхдээ хэл амаар доромжилж, дарамтлах зүйл олон гардаг.

-Монголын хууль иргэдээ өмгөөлөхөд биш яллахад чиглэдэг гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нэг байна. Гэнэн, томоогүй залуусыг санамсаргүй алдаа гаргаж, ялимгүй хазгай гишгэснийх нь төлөө маш хатуу шийтгэдэг. Тэгээд маш хүнд гэмт хэрэг үйлдсэн рецедивүүдтэй нэг дор оруулж, бүр баллаж орхидог. Үүнийг засаж, залруулдаг өөр арга хэрэглэх хэрэгтэй. Хүнийг иргэншүүлж, хүмүүжүүлэхэд л анхаарлаа хандуулах ёстой. Тэрнээс биш нэгэнт төлөвшчихсөн хойно нь барьж, хорьж, шийтгээд нэмэргүй. Тиймээс монгол хүн яаж төлөвших, улс орноо хэрхэн авч явах вэ гэдгийг зорилгоо болгомоор байна.

-Хүнд суртал хууль зөрчсөн үйлдэл мөн үү. Өнөөдөр Монголд аль ч байгууллагын хаалгыг тат-сан жирийн иргэн энэ байдалтай нүүр тулж байна?

-Мөн. Яах аргагүй хууль зөрчсөн үйлдэл. Төрийн албаны тухай хуульд хөнгөн шуурхай үйлчилж, иргэдийн эрх ашгийг хамгаална гэж заасан байгаа. Тэгэхээр ялангуяа төрийн албан хаагчийн гаргаж буй хүнд суртал бол хуулийн эсрэг хийж байгаа үйлдэл мөн.

-Эх орноосоо урвасан, улсын нууц задруулсан гэх хэрэг хэд хэдэн гарлаа. Гэтэл ийм хэрэг хйисэн хүнийг хөнгөхөн шийтгээд, дараа нь сулласан. Таны бодлоор ийм хэрэг аль зэрэглэлд багтах вэ?

-Нэгдүгээрт, хуулийн зохицуулалт боловсорнгуй биш, ялын хэмжээ доогуур. Гэтэл энэ хэргийн хор холбогдол маш их. Энд хуулийн зохицуулалт хийх ёстой.