УИХ энэ долоо хоногт ачаалалтай ажиллана
УИХ-ын чуулганы хуралдаан
2012.12.17

УИХ энэ долоо хоногт ачаалалтай ажиллана

Хэсэгтээ л гацаанд ороод байсан УИХ-ын үйл ажиллагаа жигдрэх тийшээ хандаж байна. Тэд энэ долоо хоногт шахуу ажиллахаар төлөвлөсөн бөгөөд байнгын хороод олон хуулийн төслүүдийг хэлэлцэхээс гадна 13 гаруй ажлын хэсгийн хуралдаан болох ажээ. Түүнчлэн дөрвөн том хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм.

Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын дэгийн тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиудын анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батална.