УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайхан санаачлагаар БНХАУ-ын Альшаа аймгаас Өмнөговь аймагт 1600 тн өвс, тэжээлийн тусламж өглөө
2010.05.14

УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайхан санаачлагаар БНХАУ-ын Альшаа аймгаас Өмнөговь аймагт 1600 тн өвс, тэжээлийн тусламж өглөө

Монгол Улсын Өмнөговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн хамтын ажиллагаа аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийн салбарт өргөжин хөгжиж байна.

2009 оны 10 дугаар сард УИХ-ын гишүүн, Эдийн Засгийн Байнгын хорооны дарга БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймагт ажлын айлчлал хийж, Альшаа аймгийн удирдлагуудтай зарим асуудлыг хэлэлцэж тохиролцсон юм.

Энэхүү хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгаас буцалтгүй тусламжаар эхний ээлжинд 200 тн эрдэнэ шишийн өвс, 200 тн эрдэнэ шишийн тэжээлийг 2010 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр Шивээ-Хүрэнгийн боомтоор оруулан малчдад хуваарилан хүргэсэн бөгөөд Дараагийн ээлжинд 2000 тн өвс, тэжээлийг Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Жаал шанд” орчмын хилийн тэмдэгтээр түр цэг нээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгаас буцалтгүй тусламжаар өгч буй 2000 тн өвс, тэжээлийг оруулж ирэх зөвшөөрлийг хоёр улсын Засгийн газрын тохиролцсоны дагуу дээр 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс оруулж эхэлсэн билээ.


2010 оны 03 дугаар сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, Аймгийн Засаг дарга Б.Бадраа, ИТХ-ын төлөөлөгчид болон Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, мэргэжилтэн, Сумын Засаг дарга нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа Зүүн хошууны Намын хорооны орлогч, Засгийн орлогч дарга Үй Баяраар ахлуулсан төлөөлөгч нар Хүрмэн сумын Жаал шанд орчмын хилийн баганан дээр уулзан өвс тэжээл хүлээн авах нээлтийн арга хэмжээнд оролцлоо.


Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан БНХАУ-ын Альшаа аймгаас 250 метр квадратр талбай бүхий сендвичен байрыг барьж хилийн цэрэгт хүлээлгэн өгсөн. 15 сум болон Аймгийн Засаг даргын Тамгын газар тус бүрээс хүн хүчний бэлтгэлийг ханган, 100 гаруй хүн өвс тэжээл буулгах, хүлээн авах ажиллагаанд хүч хөдөлмөөрөө зориулан ажиллалаа.

Тухайн хил орчмын газар нутаг уул асга, элс сайр, жалга даваа ихтэй нь ачааны тээврийн хэрэгсэл зорчиход хүнд хэцүү байгааг харгалзан зам засч түргэн шуурхай байдлыг хангаж байгаагийн зэрэгцээ сум бүр хүрэлцэн ирж хуваарилагдсан өвс, тэжээлийг хүлээн авч тээвэрлэх ажлыг сумын Засаг дарга нар хариуцан зохион байгууллаа.

Ц.Баярсайхан гишүүний санаачлан зохион байгуулж оруулж ирсэн өвс, тэжээл цагийн хүндрэлийг даван туулахад нутгийн малчдад томоохон дэмжлэг болж тэдний талархлыг хүлээсэн арга хэмжээ боллоо.

Тэрээр мөн Улаанбаатар хотоос цаг хүндэрсэн Булган, Ханхонгор, Цогт-Овоо, Хүрмэн сумдын малчдад 100.0 тн хүчит тэжээлийг үнэ төлбөргүй хүргэж өгсөн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.