Шадар сайд М.Энхболд Архангайн ХТХ-т усалгааны системтэй хүлэмж бэлэглэв
2010.04.05

Шадар сайд М.Энхболд Архангайн ХТХ-т усалгааны системтэй хүлэмж бэлэглэв

Монгол улсын Шадар сайд гуравдугаар сарын 26, 27-ний өдрүүдэд Архангай, Өвөрхангай аймгуудад өвөлжилтийн байдалтай танилцах, Архангай аймгийн ОК-ын өргөтгөсөн хуралд оролцох, аймгуудын хэлтсийн үйл ажиллагаатай танилцах, мэдээлэл солилцох, сургалт зохион байгуулахаар  ажиллалаа.

Энэхүү ажлын бүрэлдэхүүнд шадар сайдын зөвлөх, ОБГ, УМХГ, ХТГ-ын дэд дарга нар, ХХААХҮЯ-ны газрын дарга, хэвлэл мэдээллийн ажилтан зэрэг нийт 20 хүний баг ажиллав.

Архангай аймгийн хүүхдийн төлөө хэлтэс дээр ажлын баг гуравдугаар сарын 26-ны өдөр хүрэлцэн очжээ. Ингээд хүүхдийн  төлөөлөл, эцэг эх, Хүүхдийн элч, хүүхдийн байцаагч, аймгийн тамгын газрын боловсрол, эрүүл мэнд хариуцсан мэргэжилтнүүд, Хүүхдийн төлөө хэлтсийн мэргэжилтэн, ажилтнууд оролцсон уулзалт зохион байгуулсан байна.  ХТХ-ийн дарга Ч.Уранцэцэг Архангай аймаг дахь хүүхдийн нөхцөл байдал, зудын үеийн нөхцөл, мөн тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл хийсэн. ХТХ-ийг 2009 оны манлайлагч байгууллагаар шалгарсанд Шадар сайд М.Энхболд баяр хүргэж, амжилт хүсээд 6х20 м хэмжээтэй усалгааны системтэй хүлэмжийг хүүхдийн зусланд бэлэглэв.

Хүүхдүүдтэй ажилладаг хүмүүст хандаж зөвлөмж өглөө

Шадар сайд М.Энхболд өвөлжилтийн байдалтай холбогдуулж товч мэдээлэл хийхдээ хүүхэдтэй ажилладаг байгууллага, хүмүүст хандаж:

- Зудтай байгаа аймаг, сумдуудад отроор 7600 хүүхэд, 962 жирэмсэн эмэгтэй, 2700 өндөр настан явж байна. Зудын байдалтай байгаа айлын  хүүхдүүдийн асуудалд анхаарлаа хандуулан ажиллах, яаралтай шуурхай арга хэмжээг авах  
- Аймаг, сум, багийн засаг дарга нартай хамтран ажиллах үйл ажиллагаагаа дэмжүүлэх
- Насанд хүрээгүй хүний хэрэг эрхлэх хороо байгуулсныг сайшаагаад хүүхдийн эрх зөрчигдөхгүй байхад анхаарах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа сайтар зохиох
- Сургуулиудын Үдийн цай-д хяналт тавих, эцэг эх, мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллах   зэрэг зөвлөмж, саналыг хэлсэн.

Шадар сайд М.Энхболд болон дагалдан яваа баг Хүүхдийн төлөө хэлтсийн байр, соёл, хүмүүжлийн залтай танилцахдаа авъяаслаг багачуудын урлагийн тоглолтыг үзэж сонирхжээ.

Шадар сайдын мэдээлэл, өргөтгөсөн хурлын шийдвэр, зудын байдалтай танилцаж ажилласны дүнд доорх саналыг гаргаж ажиллахаар болсон байна. Үүнд:

-Засгийн газраас хуваарилсан хөрөнгө, төсвөөс хүүхдэд тодорхой хувийг хуваарилах, тэдэнд зориулсан арга хэмжээг авах, санал боловсруулах /нөлөөллийн ажлууд, хямралын эсрэг сургалт, сурталчилгаа, болзошгүй эрсдлээс сэргийлэх үйл ажиллагаа /

-Отроор явж байгаа зудын хүндрэлтэй айлын хүүхдүүд, жирэмсэн эхийн судалгааг авах, арга хэмжээ авах/хүнсний нэмэгдэл, дулаан хувцас, витамин,

-Зудтай аймгийн  хүүхдийн төлөө хэлтсүүд хүүхдийн асуудлаар яаралтай арга хэмжээний талаарх санал боловсруулах, ОБХ, Засаг дарга нарт хүргүүлэх, мэдээ тайлан авах

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.