Ж.Энхбаяр гишүүн сумдуудтай тулж ажиллана
Говь-Алтай аймгийн хувьд төвөөс алслагдсан, дэд бүтэц хөгжөөгүй гээд асуудлаар хамгийн “баян” нутаг. Ядаж байхад жил өнжихгүй шахам зуд нүүрлэж, байдлыг улам хүндрүүлдэг билээ. Бас төвийн эрчим хүчний системд холбогдоогүйгээс аймгийн төв нь гэрэл цахилгааны бараа харах нь ховор. Ийм л хэцүүхэн нутгаас сонгогдсон төрийн түшээ бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. Энэ залуу нутгийнхныхаа өмнө тулгараад байгаа асуудлыг системтэйгээр шийдэхийг зорьж байгаа аж. Эхний ээлжинд Дэлгэр , Тайшир, Эрдэнэ, Чандмань, Бигэр, Халиун, Цогт, Цээл сум, Гуулин Баянтоорой тосгоны цэцэрлэг, сургууль, эмнэлэгүүдийн хүндрэлтэй асуудлыг шийджээ. Эдгээр сумдын цэцэрлэгүүдийн тоглоомыг бүрэн шинэчилсэн байна. Мөн сумдын сургуулиудад иж бүрэн компьютерийн кабинет тохижуулан өгч өөрийн нэрэмжит болгожээ. Зарим сумдыг интернет сүлжээтэй болгосноор сумдын хүүхэд, залуус мэдээллийг шуурхай авч, дэлхийн хүүхдүүтэй харилцаж эхэлжээ. Эцэг эхчүүд ч баяртай байгаа аж. Ж. Энхбаяр гишүүн мөн сумдын эмнэлэгүүдэд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг судлан үзэж төсөл хөтөлбөрт хамруулан ажиллаж байна.