2010.03.16

Гишүүнд талархлын захидал иржээ

Гишүүндээ их баярлалаа

Намайг С.Батчимэг гэдэг. Хүрмэн сумын харьяат. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд хүссэн сургуульдаа орж чадаагүй болохоор өөртөө гомдож явсан үе надад бий. Ажилгүйчүүдийн тоог нэмэн, гэртээ байна гэдэг сайхан зүйл биш. Аав, ээждээ ч тусалж чадахгүй болохоор хүн болсны хэрэг юу билээ гээд л бодох юм их байлаа.

Харин миний энэ бодлыг мэдсэн юм шиг гишүүн Ц.Баярсайхан тусалж, оёдлын гурван сарын дамжаанд суулгаж өглөө. “Монгол Тайваны боловсролыг дэмжих сан” –гаас зохион байгуулж буй мэргэжил олгох хөтөлбөрт хамрагдаж, би одоо оёдолчин болсон. Хүн чинь суралцахын хэрээр л зорилготой болдог юм байна. Одоо би суманд оёдлын цех байгуулна гэж бодож байгаа. Уул уурхайн томоохон төв болж байгаа манай аймгийн хувьд оёдлын цех байгуулснаар их ирээдүйтэй байх гэж бодож байна. Ингээд амьдралд минь том алхам тавьж өгсөн эрхэм гишүүндээ маш их баярлаж байгаагаа илэрхийлж, санасан бүхэн нь бүтэг ээ гэж ерөөе дөө.

Миний үгийг заавал дамжуулаарай

УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы санаачилсан “Монгол Тайваны боловсролыг дэмжих сан” аас зохион байгуулж буй хөтөлбөрт хамрагдсан зургаан охины нэг нь би  байна.  Би Баяндалай сумаас энэ хөтөлбөрт хамрагдаж, одоо гоо сайхан үсчин болсон. Багаасаа хүсч байсан  мөрөөдөл минь ийн биеллээ. Хүн мөрөөдлөө биелүүлэх ямар гоё байдаг юм бэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.