Улс төрчдийн хишиг: “Алтайн эрин” сан
Бид өмнө нь улстөрчдийн сангийн тухай хөндөж байсан билээ. Энэ удаад зарим улстөрч сангаасаа ямар хэмжээний хөрөнгө юунд зарцуулсныг хүргэж байна.
“Алтайн эрин” сан
Энэ санг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2006 онд байгуулан тэргүүнээр нь ажиллаж буй. Сангийн зорилго нь Говь-Алтай аймаг дахь залуучууд, шинэ залуу боловсон хүчнийг дэмжиж, оюуны хөрөнгө оруулалтад санхүүгийн туслалцаа үзүүлэх.
Жил бүр аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран нарийн мэргэжлийн эмч нарын багийг бүх сумаар явуулж ард иргэдэд эмнэлгийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй үзүүлдэг. Хүүхэд багачуудад зориулсан бичил цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, сургуулиудын анги, кабинетыг иж бүрэн тохижуулсан аж. Мөн жил бүр 40-60 оюутныг сургуулийн төлбөрийг санхүүжүүлдэг байна. Энэ нь тус сангаас жилд хамгийн багаар бодоход 30 сая төгрөг зарцуулдаг гэсэн үг. Үүнээс гадна орон нутагт биологийн төрөл зүйлийг хамгаалах, амьтан, ургамлын судалгааны ажил, "Хан Тайшир" дэвжээний бөхчүүдийн бэлтгэл сургуулилтад байнга санхүүгийн дэмжлэг үзүүлж иржээ.