Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулав
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2012.12.21/ үдээс өмнөх хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийллээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан танилцууллаа.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед зарчмын зөрүүтэй санал гараагүй юм байна. Нэгдсэн хуралдаанаар ч Байнгын хорооноос асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд хуулиудыг олонхийн саналаар баталлаа.