2012.12.20

Хөдөлмөрийн тухай хуулийг байнгын хороонд шилжүүллээ

Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/ чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллаар орж ирлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар танилцуулсан юм.

Байнгын хороо зүгээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталья гэж санал гаргасан. Тиймээс санал хураалтыг явууллаа. Харамсалтай нь гишүүд байнгын хорооны хоёрдох хэлэлцүүлэгт шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн бололтой. 50, 50 хувийн саналаар тэнцсэн юм. Ийнхүү хуулийн төслийг байнгын хороонд шилжүүллээ.

Уг нь ажлын хэсгийн гишүүн С.Ганбаатар хуралдаанаас гарч яваагүй байсан бол хуулийн төсөл “унахгүй” байсан гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн юм.