Оюутолгойн далд гэрээг ил болгоцгооё
Оны өмнөхөн Оюутолгойн Баяжуулах үйлдвэр нээлтээс хийсэн билээ. Үүнтэй холбогдуулан энэ оны хамгийн дуулиантай бөгөөд анхаарал татсан мэтгэлцээнийг хийсэн С.Ганбаатар гишүүн уриалга гаргажээ. Тэрээр
"Оюутолгой" ХХК баяжуулах үйлдвэр 2012.12.27-нд нээлтээ хийсэн
Засгийн газар, УИХ-ын гишүүд, Монгол улсад байгаа олон улсын байгууллагууд, элчин сайдын яамд, нийт Монголын ард түмэн, Оюутолгой ХХК-ний ажилтнуудад хандан тус компанийн үйл ажиллагааг дэмжиж оролцохгүй байхыг уриалж байгаа юм.
Учир нь тэрээр Оюутолгойн далд буюу Монголчуудын мэдэхгүй байгаа бүх гэрээнүүдийг ил болгохыг шаардаж байгаа ажээ. Тухайлбал, Бүтээн байгуулалтын гэрээр нэн тэргүүнд ил болгох шаардлагатай.
Одоо та бүхэнд нэн тэргүүнд ил болгох шаардлагатай гэрээний жагсаалтыг хүргэе.
- Хятадаас эрчим хүч худалдан авах гэрээ
- Хятад болон бусад улсад зэсийн болн алтны баяжмалаа борлуулах гэрээ
- Төслийн бүтээн байгуулалтын үеийн санхүүжилтийн гэрээ
- Төслийн бүтээн байгуулалтын гэрэ
- Итгэмжлэгдсэн банк санхүүгийн байгууллагын гэрээ
- Төслийн үйлдвэржилтийн үеийн, урт хугацааны санхүүжилтийн гэрээ
- Тогтвортой байдлын гэрээ
- Удирдлагын үйл ажиллагааны гэрээ
С.Ганбаатар гишүүн цаашид Оюутолгойн далд гэрээг ил болгох тал дээр анхаарч ажиллах бөгөөд монголчуудын эрх ашиг хэзээ ч хохирох ёсгүй гэдгийг дахин дахин илэрхийлж байгаа юм.