МТШХХ-ын дарга Ц.Жадамбаа харьяа байгууллагуудтайгаа танилцлаа
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц. Жадамбаа Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨК, Харилцаа, холбооны, зохицуулах хороо, Радио телевизийн сүлжээ ТӨҮГ, Монголын цахилгаан холбоо ХХК зэрэг тус салбарын харьяа байгууллагуудын үйл аж
2012.09.27

МТШХХ-ын дарга Ц.Жадамбаа харьяа байгууллагуудтайгаа танилцлаа

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц. Жадамбаа өнөөдөр Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨК, Харилцаа, холбооны, зохицуулах хороо мөн Радио телевизийн сүлжээ ТӨҮГ, Монголын цахилгаан холбоо ХХК зэрэг тус салбарын харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.  

Хамгийн түрүүнд Монгол улсын мэдээллийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг Үндэсний Дата төвд очсон бөгөөд тус төв нь Засгийн газрын мэдээллийн нэгдсэн урсгал, төрийн цахим ой, санамж бий болгох мөн   цахим засаглалын техник технологийн аюулгүй байдлыг хангах зорилт тавин ажиллаж байгаа аж.

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга салбарынхаа техник, технологи, нийт ажилтан албан хаагчдын өмнө тулгамдаж буй асуудлуудтай өөрийн биеэр танилцах үеэр телевиз, сувгуудын замбараагүй олгогдсон тусгай зөвшөөрөл болон хууль зөрчиж буй контентийн асуудлыг  ч хөнджээ.     

Уулзалтын хүрээнд Монгол Улсын хэмжээнд 2014 онд тоон телевизэд шилжих зорилтын бэлтгэл ажлыг хангаж буй РТСГ –д зочлон сүүлийн жилүүдэд хийгдсэн болон хийгдэж  буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн явцтай биечлэн танилцлаа. Энэхүү үйл ажиллагааны төгсгөлд МТШХХ-ын дарга Ц.Жадамбаа салбарын боловсон хүчнийг чадавхжуулан хүний нөөцийн бодлогыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж буйг харьяа байгууллагуудын удирдлагууд анхаарч ажиллахыг сануулав.