УИХ-ын гишүүний тэрбум төгрөг “ЦАХИМ БАЯНХОНГОР” –т зарцуулагдав
2012.09.25

УИХ-ын гишүүний тэрбум төгрөг “ЦАХИМ БАЯНХОНГОР” –т зарцуулагдав

Хөдөө орон нутаг, нийслэлийн  алслагдмал дүүрэг,  гэр хороололд өнөө хүртэл цахим ертөнц нэвтрээгүй, зарим дунд сургуулийн компьютерийн хүрэлцээ ч тааруу байгаа. Үүний жишээ нь, нэг компьютер дээр хоёр, гурван сурагч  хичээллэсээр буй. Дөрвөн жилийн өмнө УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын санаачилгаар Баянхонгор аймгийн бизнес форум болсон.  Энэ форумд хот, хөдөөгийн 300 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Баянхонгорыг  жишиг аймаг болгон хөгжүүлэх хөтөлбөр батлагджээ. Уг хөтөлбөрийн нэг хэсэг нь “Цахим Баянхонгор” төсөл юм. УИХ-ын гишүүдийн тойрогт хуваарилдаг тэрбум төгрөг ийнхүү сурагч бүргийг дэлхий ертөнцтэй холбох гүүр болж байна. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга 2012 оны тэрбум төгрөгөөрөө “Цахим Баянхонгор” төслийг санхүүжүүлжээ.
 
л төслийн нээлт энэ сарын 20-нд аймгийн төвд орших Монгол Улсын гавьяат багш Н.Биндэръяагийн нэрэмжит “Номгон” дунд сургууль дээр боллоо. Нээлтийн үеэр Баянхонгорыг жишиг аймаг болгох хөтөлбөрийн зохицуулагч Б.Цэдэвсүрэн “Баянхонгорыг жишиг аймаг болгон хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд олон ажил санаачлан хийж байгаа. Тухайлбал, Баруун бүсийн худалдааны төв, барилгын материал, мах боловсруулах үйлдвэр, газар тариалан хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Үүнээс гадна хөтөлбөрийн нэг чухал салбар боловсрол. Иймд “Цахим Баянхонгор” хөтөлбөр өнөөдөр нээлтээ хийж байна. Хөтөлбөрт аймаг, сумын бүх сургууль хамрагдаж, компьютерийн иж бүрэн танхимтай болж дотоод сүлжээ болон интернэтэд холбогдоно. Баянхонгор аймгийн бүх сурагч, багш нарт сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээв. Мөн “Номгон” дунд сургуулийн сургалтын менежер Ц.Цэрэн “Манай сургуульд онлайн хичээлийн танхим байгуулж өгч байгаад баяртай байна. Энэ цахим танхим багш, сурагч та биднийг цаашид сайн сурах, ажиллах боломж олгосон оюуны том хөрөнгө оруулалт” гэлээ. Тэгээд  “Цахим Баянхонгор”  хөтөлбөрт гар бие оролцон ажиллаж буй “Номгон” дунд сургуулийн төгсөгч Б.Цэдэвсүрэн, Ш.Гомбодорж нарт сургуулийн дээд шагнал “Гэгээн шавийн алдар” алтан медалийг гардуулав.
“Цахим Баянхонгор” хөтөлбөрийн хүрээнд аймгийн 26 сургуульд  286 ширхэг иж бүрэн компьютер өглөө. Үүнд нийтдээ 995 сая төгрөг зарцуулсан байна. Ингээд тус аймгийн сурагч бүр нэг, нэг компьютер дээр сууж хичээллэх болж байгаа юм.

Хадлан тариа халиуцсан Хонгор нутгийн намар арвин ургацтай байна
УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга Баянхонгор аймгаас УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод байгаа. Түүний санаачилгаар Баянхонгорын бизнес форум зохион байгуулагдаж Баянхонгорыг жишиг аймаг болгон хөгжүүлэх хөтөлбөр гарсан билээ. Уг хөтөлбөрийн нэг хэсэг нь хадлан тэжээлээ өөрсдөө бэлтгэж, хүнсний ногоогоо нутагтаа тарьж ургуулах Газар тариалан хөгжүүлэх төсөл юм. УИХ-ын гишүүн Х.Баттулга тойрогт хуваарилагдсан 2011 оны тэрбум төгрөгөөрөө энэ салбарт хөрөнгө оруулсан нь энэ жил анхын ургацаа авч байна.
 
Б.ЦЭДЭВСҮРЭН: УСЛАЛТЫН СИСТЕМҮҮДЭЭ БҮРЭН АШИГЛАЖ ЧАДВАЛ 350 ГАРУЙ ГА ТАЛБАЙД ТАРИАЛАХ БОЛОМЖТОЙ
Баянхонгорыг жишиг аймаг болгох хөтөлбөрийн зохицуулагч

-Хэчнээн га талбайгаас хадлан бэлтгэж байгаа вэ?
-Энэ жил 350-400 орчим га талбайгаас хадлан бэлтгэж байна.
-Газар тариалан хөгжүүлэх төслийн хүрээнд хадлан бэлтгэхээс гадна өөр ямар ажил хийж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын нөлөөгөөр ган, зуд болж нүүдлийн мал аж ахуйд гарз хохирол учруулах болсон. Иргэд, малчид байгаль цаг уурын бэрхшээл тохиолдох боллоо, хадлан тэжээл бэлтгэе хэмээн хүсэлт тавьдаг. Баянхонгорыг жишиг аймаг болгох хөтөлбөрт Газар тариалан хөгжүүлэх төсөл оруулж баталсан юм. Энэ төсөл үндсэн хэд хэдэн хэсгээс бүрдэнэ. Тухайлбал, байгалийн хадлан бэлтгээд малчдад хөнгөлөлттэй үнээр борлуулна. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь өртгөөр өгнө гэсэн үг. Мөн  социализмын үед ашиглаж байгаад орхисон услалтын системтэй талбай бий. Үүнийг сэргээж байгаа. Тэнд малын тэжээл, овъёос, төмс, хүнсний ногоо тариалах ажил хийнэ.
-Газар тариаланд ус чухал. Тариа ногоогоо яаж услах вэ?
-Баянлиг сумын Лиг,  Баянговь сумын Цагаан гол гэх мэт газарт услалтын систем байдаг. Үүний одоо байгаа нөөц бололцоог ашиглаад багахан хэмжээний овъёос, олон наст ургамал тариалсан. Монгол Улсад байгаа услалтын системүүдийг төрөөс сэргээх арга хэмжээ авч ирсэн. Тэгээд бид холбогдох газруудад нь хүсэлтээ гаргаад услалтын системүүдээ ашиглах бодол бий. Энэ системээ ашиглаж чадвал 350 гаруй га талбайд овъёос, олон наст ургамал тариалах бололцоотой. Түүнчлэн тэжээлийн үйлдвэр шаардлагатай байна. Дээр үед аймгийн хэрэгцээг хангаж байсан Адгийн Цагаан нэртэй тэжээлийн үйлдвэр байсан. Үүнийг сэргээх юм. Одоо тоног төхөөрөмжөө оруулж ирээд суурилуулж ашиглалтад оруулахад бэлэн болж байна. Мөн хүнсний ногоо, чацаргана тариалах ажил бий. Энэ жил 27 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан. Ургац арвин байгаа. Ургац хураалт 50 хувьтай явж байгаа.
-Жилд хэдий хэмжээний хадлан бэлтгэх, тэжээл үйлдвэрлэх бололцоо байгаа вэ?
-Энэ жил тоног төхөөрөмж оройтож орж ирсэн тул жаахан цаг алдлаа.  Үүнээс гадна бороо оройтож орсон, нар сайн гараагүй, хадлангийн талбай бага байна л даа. Ирэх жил 300-400 тонн хадлан бэлтгэх тооцоо гарч байгаа.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.