Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан тамгаа гардан авлаа
2012.08.20

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан тамгаа гардан авлаа

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан тамга тэмдэгээ гаргдан авч ажиллаа эхлүүллээ. УИХ-ын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томилогдсон билээ.

Төгссөн сургууль, мэргэжил:

1980 онд Өмнөговь аймгийн 10 жилийн дунд сургууль

1986 онд Москва хотын Эдийн засгийн дээд сургууль Инженер эдийн засагч мэргэжлээр

1989 онд Монгол Улсын Их Сургууль Статистикч эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:

Эдийн засгийн ухааны магистр,  Докторант

Ажилласан байдал:

1986-1989 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн

1989-1990 онд Өмнөговь аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хороонд ахлах мэргэжилтэн

1990 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга

1990-1992 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд тэргүүн дэд дарга

1992-1996 онд Өмнөговь аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч

1992 онд Өмнөговь аймгийн даргын үүрэг гүйцэтгэгч

1996-1998 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2001-2004 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш

2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2011 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд

Шагнал:

1993 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан

1997 онд Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан

2000 онд Байгаль орчны тэргүүний ажилтан

2003 онд Аялал жуулчлалын тэргүүний ажилтан

2006 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан

2006 онд Алтангадас одон

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

2010 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

Гадаад хэл:

 англи,  орос
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.