Авлигад өгөх  мөнгө байхгүй
2012.08.16

Авлигад өгөх мөнгө байхгүй

Учир нь зөвшөөрөлгүй барилга барих, эмч нарыг дугтуйтай мөнгөөр хахуульдах их хэмжээний мөнгө жирийн иргэдэд байхгүй гэнэ.

Өнгөрсөн жил Грекийн төрийн албаны ажилтнууд авлига авсан тохиолдол 1400 гаруй удаа бүртгэгдсэн бөгөөд эдгээрээс 400 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Нэмж өгүүлэхэд эхний улиралд Грек улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 6,5 хувиар буурсан байна. Мөн «ЮВЕ» судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр энэ онд Грекийн ДНБ-ий хэмжээ 6,9 хувиар буурах төлөвтэй байгаа

Энэ оронд ажилгүйдэл 23,1 хувьд хүрчээ. Тодруулбал, Грек улсын 15-24 насны залуусын 55 хувь нь ажилгүй байна. Ийм учраас ард иргэд сүүлийн үед гадаадаас санхүүгийн тусламж авахыг эсэргүүцдэг намыг их дэмжих болсон юм.

Грекийн эдийн засаг 2012 оны хоёрдугаар улиралд 6,2 хувиар буурсан аж. Сүүлийн таван жилийн турш эдийн засгийн хэмжээ буурсны дүнд дөрвөн хүн тутмын нэг нь ажилгүй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.