Ли Мүн Бакийн сонгуулийн сурталчилгааг ах нь санхүүжүүлж байсан уу?
2012.07.26

Ли Мүн Бакийн сонгуулийн сурталчилгааг ах нь санхүүжүүлж байсан уу?

Энэ сарын 11-нд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Бакийн ууган ах Ли Сан Декийг авлигын хэрэгт сэжиглэн баривчилсан юм. Өдгөө 76 настай түүнийг "Solomon Savings Bank", "Mirae Savings Bank" зэрэг байгууллагыг аудитын шалгалтаас хэлтрүүлж өгснийхөө төлөө 525 мянган ам.доллар авсан гэж хардаж байгаа. 

Өнгөрсөн тавдугаар сард "Solomon Savings Banks" хэмээх хадгаламж банкны экс тэргүүн Лим Сокийг авлигын хэргээр баривчлан хорьсон. Түүнийг Ерөнхийлөгчийн ах Ли Сан Декэд дээрх мөнгийг өгсөн гэж үзэж байгаа юм. Мөн дээрх хоёр банкийг зөрчил гаргасан гэх шалтгаанаар үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа юм. Өмнөд Солонгосын Үндэсний их хурал буюу парламентын гишүүнээр зургаан удаа сонгогдож байсан Ли Сан Дек нь улс төрийн хүрээнийхний дунд нэр хүндтэй нэгэн юм.


Саяхан түүний шүүх хурал болж байхад хадгаламж банкны хохирогчид түүн рүү өндөг шидэж байжээ. Авлигын хэрэгт Өмнөд Солонгосын төрийн тэргүүний ахаас гадна Ерөнхийлөгчийн гурван ч туслахыг шалгаж байгаа юм байна. Ли Сан Декийн авлигад авсан мөнгөнөөсөө 2007 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд дүү Ли Мен Бакийн сонгуулийн сурталчилгаанд хэрэглэсэн эсэхийг бас давхар шалгаж байгаа юм байна. Авлигын хэргийг өргөн хүрээнд шалгах болсон тул дээрх хэрэгт 200-гаад улстөрч, лоббичид, банкны эзэд холбогдож магадгүй бололтой.

Өмнед Солонгосын төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа ирэх оны хоёрдугаар сард дуусгавар болох юм. Түүний төрийн эрх барьж буй сүүлийн жилд эрх баригчдыг тойрсон авлигын хэргүүд ар араасаа гарах болсон. Он гарсаар тус улсын 20 банкийг хаагаад байгаа юм байна. Ирэх арван хоёрдугаар сард БНСУ-ын Ерөнхийлегчийн сонгууль болох юм. Тиймээс дээрх хэрэг нь эрх баригч консерватив намынхны эрх ашигг сөргөөр нөлеөлж болох юм хэмээн ажиглагчид онцолж байна. Ямартаа ч БНСУ-ын Ерөнхийлөгч өерийн ах болон туслахуудынхаа өмнөөс ард иргэдээсээ хүлцэл өчжээ.

Тэрбээр телевизээр иргэддээ хандаж "Олон түмний сэтгэлийг зовоосон уг хэргийн төлөө ард түмнээсээ толгой бөхийлгөн гүнээ хүлцэл өчье. Миний ойр дотны хүн ийм хэрэг хийсэн нь зүрхийг минь шархлууллаа" гэсэн байна.


Ли Мен Бак тер барих хуга-цаандаа нэлээдгүй удаа ард түмнээсээ хүлцэл өчиж байжээ. Тодруулбал, 2008 онд Америкаас үхрийн мах импортлохыг хориглосон удаатай. Тухайн үед тэрээр дээрх хоригийг цуцалсанд солонгосчууд эсэргүүцпээ илэрхийлэн жагсч байв. Харин тэрбээр ийм шийдвэр гаргасныхаа  төлөө хүлцэл өчиж байв. Өнгөрсөн хоёрдугаар сард түүний туслах авлигын хэрэг холбогдох үед ард иргэдээсээ уулчлалт хүсч байжээ.

Дашрамд дурдахад, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Бакаас гадна түүний емнөх гурван Ерөнхийлөгч болох Ро My Хён, Ким Дэ Жун. Ким Ун Сам нар ард иргэдээсээ хүлцэл өчиж байсан удаатай аж. Жишээлбэл, 2009 оны тавдугаар сард экс Еренхийлөгч Ро My Хен төрөл төрөгсөд нь авлига авсанд уулчлалт хүсч байжээ. Тус улсын шүүх хэдэн сая ам.долларын авлигын хэрэгтзй холбогдуулан мэдүүлэг авсны дараахан тэрбээр амиа егүүтгэсэн байдаг.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.