Буруу рультэй машин хаашаа эргэх вэ
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Еаglе" телевизээс зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцож буруу талдаа рультэй автомашиныг ням гаригт явуулахгүй байх талаар ярилцлаа. Хэлэлцүүлэгт "Үндэсний шуудан", "Өдрийн сонин", МN-25, UBS, С1, МNС болон NТ\/ телевизийн сэтгүүлчид оролцсон юм. Энэхүү хэлэлцүүлгийг тоймлон хүргэе.
-Таны хувьд долоо хоногийн нэг өдөр буюу ням гаригт буруу талдаа рультэй автомашиныг хязгаарлах санал асуулгыг хоёр дахь удаагаа явуулах гэж байна. Гэхдээ энэхүү санал асуулгыг анх явуулахад бүдэрсэн байгаа. Харин хоёр дахь удаагаа явуулах гэж байгаагийн үндэслэл нь юу байна вэ?
-Энэ асуудлыг анх үндэслэл их муутай тавьсан. Өөрөөр хэлбэл, үндэслэлээ то дорхой тайлбарлахгүйгээр бүтэн сайн өдөр буюу ням гаригт буруу талдаа рультэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байя гээд шууд тулгачихсан юм. Ингээд үндэслэлээ сайн танилцуулахгүйгээр нэгдүгээр сарын 3-5-ны хооронд 100 мянган хүний дунд санал асуулга явуулсан. Тэгэхэд 18.8 хувь нь буюу 18 мянган хүн хариу өгсөн байдаг. Үүний 74.5 хувь нь эсэргүүцсэн. 25 орчим хувь нь дэмжсэн.
Нэг үгээр хэлбэл энэхүү санал дэмжигдээгүй. Гэхдээ буруу талдаа рультэй автомашиныг бүтэн сайн өдөр хязгаарлах саналыг энэ сарын 20-нд дахин явуулах гэж байна. Яагаад гэхээр анхнаасаа бид үндэслэлээ сайн тайлбарлаж чадаагүй. Харин энэ удаад иргэддээ үндэслэлээ сайн танилцуулаад дахин явуулж үзэе гэж шийдвэрлээд байна.
-100 мянган хүнээс 18 мянга гаруй нь санал асуулгад оролцсон гэж байна. Гэхдээ 18 мянга гэдэгтоо бол 100 мянган хүний тал ч хүрэхгүй тоо. Тэгэхээр дахин санал асуулга явуулахад ямар үр дүнд хүрэх бол. Өөрөөрхэлбэл, 18 мянган хүнээс илүү хүн энэхүү санал асуулгад оролцох болов уу?
-Бидний хувьд яагаад буруу талдаа рультэй машиныг замын хөдөлгөөнд оролцохыг нь хязгаарлах гээд байгаа юм гэдэг талаараа эхлээд хэд хэдэн үндэслэлээ сайн танилцуулъя гэж төлөвлөж байгаа. Тухайлбал, сүүлийн үед нийслэлд гарч байгаа авто ослын тоо харьцангуй нэмэгдсэн. Мэдээж эдгээр ослын дийлэнх нь хурд хэтрүүлсэн, согтуу байх үедээ машин
Сүүлийн гурван жил 28 орчим мянга осол зөрчил гарсанаас 51.6 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслүүдээс болж гарчээ
барьсантай холбоотой. Гэвч осол гаргаж байгаа шалтгаануудыг нь байр эзлүүлээд харахаар буруу талдаа рультэй автомашин дийлэнхийг нь эзэлдэг. Үүнтэй холбоотой хэдэн баримт дурдъя л даа. 2010 онд гарсан 50.2 хувь, 2011 онд 51.6, 2012 онд 59.2 гэх зэргээр буруу талдаа рультэй машинаас үүдэлтэй зам тээврийн осол дандаа өссөн байх жишээтэй. Нэг ёсондоо буруу талдаа рультэй автомашины тоо өсөх тусам зам тээврийн осол өсч байна.
Ялангуяа нийслэлийн гаднах хурдтай явдаг томоохон замууд дээр гарч байна. Энэ мэтчилэн зам тээврийн осол гарах нэг шалтгаан нь буруу талдаа рультэй автомашин болж байна. Хоёрдугаарт, замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлж байгаа байдал нь ойлгомжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, өдгөө бидний мөрдөж байгаа замын хөдөлгөөний дүрэм нь баруун гар талдаа. Мөн бүх жолооны сургалтын газрууд нь дандаа баруун гарын дүрмээр заах жишээтэй. Нөгөө талаас бид Венийн конвенцид нэгдчихсэн улс шүү дээ. Венийн конвенцид болохоор замын хөдөлгөөний дүрмэнд заагдсан гарынхаа дагуу явна гэж заасан байдаг. Тэгэхээр бид хууль зүйн талаасаа асуулдалд орчихоод байгаа юм. Гуравдугаарт, өдөрт нийслэлд 150-300 машин шинээр замын хөдөлгөөнд оролцож байна.
Энэ бол Гадаад харилцааны яамны баруун талын замыг бүхэлд д үүргэх хэмжээний тоо. Ийм хэмжээний машин өдөр бүр замын хөдөлгөөнд орол-цоод байхаар зам нь ачааллаа дийлэхгуй нь тодорхой шүү дээ. Нөгөө талаас өдөр бүр Гадаад харилцааны яамны баруун тал шиг замыг өдөр бүр барьж байж үүнийг зохицуулах шаардлагатай тулгарч байгаа юм. Гэтэл бидэид тийм бо-ломж бололцоо байна уу гэвэл байхгүй. Та нар анзаарсан бол нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл өдрөөс өдөрт нэмэгдээд байна. Үүнээс үү-дэлтэйгээр удахгүй болох Цагаан сарын баяраар бидний ярьдаг тэг зогсолт болох нь.
Мөн замын хөдөлгөөний талаар авсан багц арга хэмжээнээс хойш нийслэлд өдөр бүр 20 мянган автомашин шинээр орж ирж байна. Ингэхдээ өнөөх дугаарын хязгаарлалтын хяналтаа алдах гээд байна. Нөгөө талаас замын хөдөлгөөний талэар авсан багц арга хэмжээг авахдаа хагас бүтэн сайн өдрийг оруулаагүй. Тухайн өдрүүдэд иргэд машинаа бариад түгжрэлд яваад орно уу, гэртээ сайхан амэрна уу гэх зэргээр сонголтыг нь үлдээчихсэн. Гэтэл хагас бүтэн сайн өдөр нь тэг зогсолт болдог болчихож. Энэ мэтчилэн асуудлаас болж бүтэн сайн өдөр буруу талдаа рультэй машиныг хязгаарлах гээд байгаа юм.
-Эхний удаад явуулсан санал асуулгад оролцсон 18 мянган хүний хэчнээн нь буруу талдаа рультэй автомашин барьдаг байсан юм бол. Үүнийг судалж үзсэн үү. Иргэдийн эсэргүүцэж байгаа нэг үндэслэл нь хүний хувийн өмч рүү хэтэрхий халдаж байна гэж үзээд байгаа шүү дээ?
-Энэхүү санал асуулгыг явуулахдаа хүний хувийн өмчид халдах гээгүй. Нөгөө талаас бусдынхаа эрхийг хамгаалахын тулд хязгаарлалт, албадлагын арга хэмжээг аль ч нийгэмд авдаг. Тухайлбал, тамхи татах нь бусдад хортой байдаг учраас олон нийтийн газарт татахыг нь хориглодог. Яг л үүн шиг арга хэмжээг авах гээд байгаа юм. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд буруу талдаа рультэй автомашинаас үүдэлтэй зам тээврийн осол 10 хувиар өсчихөөд байна шүү дээ. Нэг ёсондоо манай эдийн засгийн өсөлтийн дараа л давхиж байна.
-Манай замын хөдөлгөөний тухай хуулийн хувьд баруун гарын дүрэмтэйгээр явж байгааг та хэллээ. Нөгөө талаас Монгол Улсын хүн амын нас баралтын гурав дахь шалтгаан нь зам тээврийн осол болж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байсан. Ер нь зүүн талдаа рультэй автомашины осол хэдэн хувийг эзэлдэг юм бэ. Энэ талаар ямар нэгэн судалгаа байгаа юу. Үүнээс гадна ням гаригт баруун талдаа рультэй машиныгявуулахгүй юм бол бямба гаригт зүүн талтайг нь явуулахгүй байя гэсэн барьцах сэтгэл иргэдийн дунд байна.
-Зүүн талдаа буюу зөв руль нь зам тээврийн осол гарах шалтгаан болдоггүй. Нэг ёсондоо руль нь зөв байгаад тэр нь ослын шалтгаан болно гэж хаана ч байдаггүй. Өөрөөр хэлбэл, зүүн талдаар рультэй машинд зориулж замын хөдөлгөөний бүх дүрэм нь хийгдсэн. Харин зам тээврийн осол гарах шалтгаан нь буруу рультэйгээс болж байна гэдгийг дэлхий даяар мэднэ. Жишээ нь буруу талдаа рультэй автомашин гүйцэж түрүүлэхдээ бүтэн биеэрээ гарч түрүүлдэг. Гэтэл цаанаас нь машин орж ирсэн тохиолдолд ямар ч хариу арга хэмжээ авч чадахгүй байсаар осолд орох жишээтэй. Хоёрдугаарт, буруу рультэй машиныг ням гаригт, зөв рультэйг нь бямба гаригт хязгаарлах нь байж болохгүй зүйл. Нэг ёсондоо хуулиа хэрэгжүүлснийг нь, хэрэгжүүлээгүйтэй нь барьцуулна гэдэг боломжгүй зүйл.
-Хэрвээ санал асуулга үр дүн эерэгээр гарлаа гэхэд одоо гарч байгаа ослын хэмжээ хэдэн хувиар буурах вэ. Энэ талын тооцоо судалгаа хийсэн үү?
-Дээр хэлсэнчлэн согтуугаар 20, хурд хэтрүүлсэн 30 хувьтай гээд бодоход буруу талдаа рультэй автомашинаас үүдэлтэй зам тээврийн осол 50 хувьтай болоод байгаа юм. Харин санал асуулгын үр дүнд хязгаарлахаар болвол энэ тоо буурна. Нэг ёсондоо буруу талдаа рультэй автомашинаас гардаг зам тээврийн осол гарах шалтгаан байхгүй болно. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд 100 мянган хүнээс 18 мянга санал өгсөн. Гэхдээ энэхүү санал асуулгад зөв талдаа рультэй машин барьдаг иргэд идэвхтэй оролцоохгүй байх гэж бодоод дахин найдаж үзэх гээд байгаа юм.
-Замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины хэчнээн хувийг нь буруу талдаа рультэй автомашин эзэлдэг юм бол. Иргэдийн 74 хувь нь эсэргүүцсэн байхад дахин санал асуулга явуулах шаардлага байгаа юмуу?
-Зарим сонин хэвлэлээр буруу талдаа рультэй автомашин 60-70 хувийг эзэлдэг гэж бичсэн байна лээ. Нэг ёсондоо зүгээр л нүдний баримжаагаар хэлсэн байсан. Харин бидний хийсэн судалгаагаар нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 48.9 хувь буруу талдаа рультэй юм билээ. Энэ бол албан ёсны бодит тоо. Нэг ёсондоо 50, 50 хувь гэсэн үг.
-Гэхдээ иргэдийн буруу талдаа рультэй машиныг ая тухтай байдал, үнэ хямд, байгаль орчинд харьцангуй ээлтэй зэрэголон шалтгаанаар сонгодог. Ийм машин сүүлийн үед Японоос ихорж ирж байна. Тэгэхээр заавал хязгаарлалт хийж хориглож байхаар Японы талтай гэрээ хэлэлцээр хийгээд зөв талдаа рультэй машин оруулж ирэх боломжгүй юу. Хүмүүс үүнийг л хүсээд байгаа шүү дээ?
-Мэдээж хязгаарлалтын арга хэмжээ аваад үүнд нь өртөж байгаа иргэддээ эргүүлээд шинэ нөхцөл байдалд тааруулах тал дээр дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ нь ч бидний үүрэг. Гэхдээ буруу талдаа рулийг зөв талд нь болгодог үйлдвэр байгуулах, түүнийг нь оруулж ирнэ гэж хэлж чадахгүй, Нөгөө талаас манайх шиг зам муутай газар хамгийн тохиромжтой тээврийи хэрэгсэл нь Япон автомашин. Гэхдээ би долоо хоногт ганцхан өдөр шүү дээ гэж иргэдээсээ гуйгаад байгаа юм. Тэгж ярих юм бол дулааны улиралд автомашингүи өдөр ч зохион байгуулж байсан биз дээ.
-Энэхүү шийдвэрийг заавал хэрэгжүүлэх гээд байгаагийн цаана хэн нэгний ашиг сонирхол яваад байна уу гэсэн хардлагыг төрүүлж байна л даа. Өөрөөр хэлбэл, Япон машиныг нэг мөр хориглоод Солонгосоос машин оруулж ирэх хэн нэгэн улстөрчийн шахаа яваад байна уу?
-Буруу талдаа рулитэй автомашиныг хязгаарлах гээд байгаагийн цаана ямар нэгэн хүний эрх ашиг байхгүй гэдгийг бардам хэлье. Тийм эрх ашигт хөтлөгддөг хүн би биш. Нөгөө талаас буруу талдаа рультэй автомашиныг хязгаарлалтад оруулж байгаа нь ерөөсөө л зам тээврийн ослыг бууруулах арга хэмжээний нэг.
-Иргэдийн хувьд одоогоор айдастай байгаа. Тэр нь юу вэ гэхээр буруу талдаа рультэй автомашиныг хяэгаарлах замаар оруулж ирэхийг нь нэг мөр хориглох оролдого яваад байна гэж. Үүнээс болж бурууталдаа рультэи машин авснаараа хохироод үлдэх нь гэсэн болгоомжлол хэдийнэ үүсчихсэн байгаа шүү дээ?
-Долоо хоногийн нэг л өдөр машинаа барихаа больчих. Тэр тусмаа амралтын өдөр гэдгийг иргэддээ би хэлээд байгаа шүү дээ. Гэхдээ буруу талдаа рультэй машин барьдаг иргэдийг бол ойлгож байна. Тэр битгий хэл энэ асуудлыг тавьснаас болж манай намын зарим нөхдүүд "Биднийг маш хүнд байдалд орууллаа" гэх зэргээр дарамт их байна. Гэхдээ би хотын дарга болохдоо иргэдийн оролцоотой бүх асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, нэг шийдвэр гаргэлаа гэхэд зөвхөн иргэдийн оролцоотойгоор шийднэ. Үүнд ямар нэгэн улстөрийн нөлөө байхгуй.Бид гаргасан шийдвэр гаргасан шиг гаргаж чадахгүй олон жил боллоо шүү дээ. Харин гадэадын улс орнуудад нэг л шийдвэр гаргадаг.
Тухайлбал, А болон В бүс гэж ангилаад туүид нь төлбөр тогтоодог. Бид ч үүнийг ярилцаж үзсэн. Гэхдээ ингэж төлбөр тогтоовол ядуу иргэддээ цохилт болчих гээд байгаа юм. Нэг ёсондоо хөрөнгийнх нь байдлаар ялгаварласан шийдвэр болчих гээд байгаа юм. Тиймээс үүнээс аль болох зайлсхийх талаас ажиллаж байна. Дугаарын хязгаараптын хувьд тухайн иргэний нийгмийн байдлыг ерөөсөө ялгаравлаэгүй. Зөвхөн дугаарын ялгаа
Буруу талдаа рультэй машин
байгаа. Түүнд нь баян байна уу, ядуу байна уу ялгаагүй. Гэхдээ түгжрэлээс ангижрах хамгийнэнгийн арга нь нийтийн тээврээ хөгжүүлэх. Өөрөөр хэлбэл, гэрээсээ гарахад нийтийн тээвэр нь хүлээгээд байж байх жишээтэй. Хэрвээ хөрөнгө мөнгөнийх нь боломж бололцоо бүрдчихвэл удахгүй дэлгүүрүүдийн үүдэнд дугуй болон цахилгаан машин тавина. Энэ мэтчилэн нийтийн тээврийг бүх хүнд хүртээмжтэй болгож байж замын түгжрэлээс гарна. Тэгэхээс бус заавал машин унаад арчлаад явна гэдэг бол төвөгтэй. Нөгөө талаас бүтэн сайн өдөр буруу талдаа рультэй машиныг хязгаарлахаар хүн амын 50 хувь нь хөдөлгөөнд оролцож чадахаа больж байгаа юм. Тэгэхээр энэ өдөр нь нийтийн тээврийн шинэ менежмент оруулж ирэх зайлшгүй шаардлага тулгарна. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээ аль болох иргэдэд хүртээмжтэй болгох тал дээр түлхүү анхаарч ажиллах юм.
-Нийслэл рүү чиглэсэн төвлөрлийг багасгах хамгийн оновчтой зүйл засагзахиргааны байгууллагыг хотын зах руу нүүлгэх гэж ярьдагч ямар нэгэн шийдэлд хүрээгүй. Таны хувьд нийслэлийн засаг захиргааны байгууллагыг хотын зах руу нүүлгэхасуудалд ямар байр суурьтай явдаг вэ?
-Бид Баянхошуунд эмнэлэг цэцэрлэг барих замаар хотын төвлөрлийг сааруулна гэж тооцоолж байгаа. Бүр цаашлаад хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэнэ. Гэхдээ энэхүү шийдвэр хараахан гараагүй. Удахгүй Засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралдаанаар танилцуулна. Тэгээд иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулаад хэрвээ аль аль нь зөвшөөрөх юм бол хотын захиргааны шинэ төвииг Баянхошуу буюу Ханын материалд байгуулна. Нөгөө талаас японууд хамгийн сүүлийн тусламжаа дэлхийн жишигт хүрэх эмнэлэг баръя гэсэн. Харин энэхүү эмнэлгийг Баянхошуунд бариулая гэж төлөвлөж байгаа. Мөн Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар Баянхошууны эцсийн буудал, Долоон буудлын эцсийн буудалд Дархан шиг том хот байгуулахаар болсон.
-Ирэх ням гаригийн санал асуулгыг ямар зарчмаар явуулах гэж байна вэ. Өмнөх шигээ санамсаргүй байдлаар сонгогдсон 100 мянган хүнд хандах уу?
-100 мянган хүнийг сонгохдоо тэр энэ гээд сонгоод явуулсан гэж бодохгүй байна. Энэ бол төвөгтэй хэцүү ажил. Ирэх ням гаригийн санал асуулгын хувьд ч өмнөх шигээ 100 мянган хүн рүү явуулна. Яагаад гэхээр анх яаж санап авсан тэр хэвээрээ л авах ёстой. Тэгэхгүйгээр өөрчлөөд явуулбал будпиантай болчихоно.
-Өөр нэг зүйлийг нэмж асуухад сүүлийн үөд иргэдээ хэтэрхий хянаж цагдах бодлогыг төр засгийн зүгээс авч хзрэгжүүлэх гээд байна. Тухайлбал, сайтуудын сэтгэгдлийг хориглох, хэвлэл мэдээллийн хэрэгслийг эздээс нь салгах гэх зэргээр. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Яг үнэнийг хэлэхэд дээд төвшинд Засгийн газрын сайд, агентлагийн зарим дарга нар хийж байгаа үйлдэл өдөр ирэх бүр сэтгэл зовинох болсон. Ерөнхийлөгчтэй уулзахад ч надтай адилхан бодолтой байна лээ. Тухайлбал, хэвлэлийн, бизнесийн эрх чөлөө рүү дайрч байна. Хүний өмч хөрөнгүй рүү дайрах үйл явц маш идэвхтэй болж байна. Үүний хоморгонд нь би ч өртөөд байна. Уг нь хууль ёсыг сахиулах арга хэмжээ бол нэгтусдаа ойлголт. Зүгээр л хүмүүс рүү дээрэнгүй хандаж байна гэдэг нь нөгөө тусдаа. Харамсалтай нь, хууль ёсыг сахиулах арга хэмжээ бүрхэгдээд байна.
-Та нийслэлийн 373 жилийн ойгоор телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо Энхтайваны гүүрийг хувийн өмчид шилжсэн, бүр цаашлаад хувь хүний нэр дээр байдаг гэж хэлсэн. Үунээс болж гүүрэнд засвар үйлчилгээ хийхээс эхлүүлээд дорвитой шинэчилж чаддаггүй гэсэн. Энэ үнэн юм уу?
-Тийм ээ. Өөрөөр хэлбэл, Энхтайваны гүүрийг хувийн компанид эзэмшүүлчихсэн юм билээ. Гэтэл өнөөх компани нь юу ч хийгээгүй хамаг газрыг нь зарчихсан. Нэг ёсондоо хувьдаа авсныхаа дараа газрыг нь зараад үрэн таран хийчихсэн.
-Үүнд ямар нэгэн арга хэмжээ авсан уу?
-Одоогоор шалгалт хийж байгаа.
-Сүхбаатар дүүргийн ТҮК-ийн дарга Д.Баттүвшингийн нэр байдаг гэл үү?
-Тийм.