П.Пүрэвсүрэн: Фермийг дэмжихээс гадна үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих хэрэгтэй
ХААИС-ийн Бүтээгдэхүүний сүү судлалын багш, магистр П.Пүрэвсүрэн
2013.01.28

П.Пүрэвсүрэн: Фермийг дэмжихээс гадна үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих хэрэгтэй

ХААИС-ийн Бүтээгдэхүүний сүү судлалын багш, магистр П.Пүрэвсүрэнтэй сүүний урамшууллын талаар ярилцлаа. 

-Сүүнд бонд гаргаж урамшуулал олгоход сүүний салбар эрчимтэй хөгжихөд түлхэц үзүүлж чадах уу?

Сүүг газар дээр нь бэлтгэж байгаа хүмүүст нэг их ашигтай байж чадах болов уу даа. Энэ зүгээр л цагаа олоогүй, гал унтраах арга. Үнийг зохиомлоор өсгөхгүй байх бодлого  л байх гэж бодож байна.

Үйлдвэрлэлийг бүрэн хэмжээгээр дэмжихэд хүрэлцэхгүй. 

Энэ жил 16 мянган тонн мах нөөцөлнө

 Ер нь ганц сүү ч биш хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дээр нөөцийн мах гаргаж ирээд үнийг барьж байгаа. Сүүнд урамшуулал өгвөл үүнтэй ижилхэн л бодлого болох байх. Түүнээс биш үйлдвэрлэлийг бүрэн утгаар нь дэмжиж чадах эсэх дээр эргэлзэж байна.

-Ер нь эрчимжсэн фермийг дэмжээд явах ёстой юм бол. Мэргэжлийн хүний хувьд та юу гэж бодож байна. Ямар байдлаар дэмжвэл сүүний салбар хөгжих вэ. Нийслэл хотоо сүүгээр хангах боломж?

Цогц бодлого гээд хэлчихвэл их өргөн хүрээтэй болно. Эдийн засгийн хувьд бэрхшээлтэй байвал бага багаар нь үе шаттайгаар хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулж, амьдрал дээрх асуудлыг бодитойгоор шийдэх ёстой. Миний бодлоор дан эрдэмтэд, мэргэжилтнүүд биш, фермерүүд, яам, малчид, сүүний үйлдвэрлэгчид оролцоод хэлэлцүүлэг өрнүүлж, ажлын хэсэг гарч, бодлого боловсруулах нь зүйтэй. Ингэвэл дэвшилттэй санаанууд гарч ирнэ. Фермерүүдийг үнэхээр дэмжих хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.

Гэхдээ төрөөс дэмжинэ гэхээр дандаа мөнгө нэхэх гээд байдаг талтай.

Өвлийн нөхцөлд манай цаг их хүнд байдаг. Тэжээлээс эхлээд асуудалтай. Бор зүрхээрээ явж байгаа улсууд бол фермерүүд. Ганц сүүгээр барахгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ бага байгаа. Ноолуур бол арай өөр л дөө. Чөлөөт зах зээлтэй холбоотойгоор хятадын бодлогоос шалтгаалж үнэ маш их хэлбэлзэж байгаа. Хараат байгаа юм шиг санагддаг.

Гэхдээ төрөөс дэмжинэ гэхээр дандаа мөнгө нэхэх гээд байдаг талтай. Ер нь бүтээгдэхүүний үнийг зах зээлийн байдалд нь зохицуулаад үнээ чөлөөлчихвөл хэт их өсөлт, уналт инфляци тогтворжих боломжтой.

-Сүүний салбар 20 жил орхигдсон гэж ярьдаг. Энэ үнэн үү?

"Цагаан хувьсгал" хөтөлбөр анх 1999 онд эхэлсэн билээ.

Үнэн. Дэмжээгүй гэж хэлж болохгүй. Сүү цагаан идээний “Цагаан хувьсгал” хөтөлбөр хэрэгжсэн. Хөтөлбөрүүд нэлээдгүй хэрэгжсэн. Одоо гэхдээ фермийг дэмжихээс гадна сүүний үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих ёстой. Сүү их эмзэг, өндөр шаардлага тавигддаг учраас анхаарах ёстой.

-Цогцоор нь дэмжих ёстой л гэж та хэлээд байна?

Тийм ээ. Ганцхан фермүүдийг дэмжээд баахан сүү үйлдвэрлэчихвэл тэрийг яаж боловсруулах вэ гэсэн асуудал гарна. Тиймээс боловсруулах үйлдвэрлэлээ ч бодолцох хэрэгтэй. Үйлдвэрүүдийг нэмж байгуулахаасаа өмнө одоо байгаагаа дэмжиж, чадалтай болгох нь зөв.

Ярилцсанд баярлалаа.