2022.05.27

Ж.Батжаргал: Сүүний аж ахуйг стандартад нийцүүлэх шаардлагатай байна

УИХ-ын нэгдсэн чуулганы /2022,05,27/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболдоос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

Хүйтний улиралд үйлдвэрүүдэд стандартын дагуу сүү нийлүүлсэн бол урамшуулал олгох асуудал юм. Үүнийг зөв бодож, зөв журам гаргах хэрэгтэй. Гэхдээ мал нь эрүүл үү гэдгийг мал эмнэлгийн газраас гаргаж өгөх ёстой. Харин сүүний чанар, стандартын талаар үйлдвэрийн асуудал эрхэлсэн байгууллага гаргах ёстой. Үүнийг журманд оруулах ёстой.

Жилийн эцсийн малын А дансанд бүртгэлгүй байна гэсэн үндэслэлээр урамшуулал олгохгүй байж болохгүй. Журмаараа энэ асуудлыг шийдэх ёстой. Энэ харилцааг зөв зохицуулах хэрэгтэй.   

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.         

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn