Г.Шийлэгдамба: МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2013.01.31

Н.Энхбаярын даргыг гүтгэж, буруу ташаа ойлголт төрүүлж байна

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба мэдээлэл хийлээ. Тэрбээр МИАТ-тэй холбоотой асуудлыг МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбон тайлбарлаж, түүнийг оролцоотой мэтээр мэдээлж байгаа нь гүтгэлэг хэмээн ярилаа. Ер нь Н.Энхбаярын шат шатны шүүх хурлын өмнө заавал нэг гүтгэлгийн чанартай мэдээлэл цацаж, олон нийт, ард түмэнд буруу ташаа ойлголт төрүүлэхийг хийчээдэг нь бичигдээгүй хууль болоод байгаа. Энэ удаад ч мөн Н.Энхбаяр Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандан гомдол гаргаад байгаа бөгөөд энэ үед МИАТ-ийн хэрэгт Н.Энхбаяр холбоотой мэтээр мэдээлж байгаа нь цаанаа зорилготой хэмээн үзлээ.