Су.Батболд гишүүн хаана юу хийж явна?
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Су.Батболд
2013.02.19

Су.Батболд гишүүн хаана юу хийж явна?

УИХ-ын намрын чуулганы хуралдаан завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллаж буй. Намрын чуулган завсарлаад удаагүй байгаа ч гишүүдийн хэн нь хаана ямар ажил хийж байгаа талаар тодрууллаа.

-Одоогоор Улаанбаатарт байна. УИХ-ын даргын шийдвэрээр байгуулагдсан Улс төрийн намуудын тухай хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Намрын чуулганы завсарлагааны хугацаанд энэ хуулийн төслүүд дээр судалгаа хийж боловсруулж байна. Мөн хаврын чуулганаар хэлэлцэгдэх Газрын тухай хуулийн төслөөр судалгаа хийж байна. Ирэх гуравдугаар сарын ихээр тойрогтоо очиж ажиллана.