С.Бямбацогт: Манай нам ард түмэн дургүйцэх байх гэж айсаар их алдсан
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогттой ярилцлаа.
-МАН албан ёсоор бүлгээ байгуулчихлаа. Үүнээс хойш хүчтэй сөрөг хучин байж чадаж байна уу?
-Хүчтэй сөрөг хучин байна гэж хэлснээрээ хүчтэй болчихдог юм биш л дээ, Эрх баригчид зөв ажиллаад, алдаагүй бодлого хэрэгжүүлээд байвал бид сөрөг хучин байх гээд байсны хэрэггүй шүү дээ Яахав өнөөдрийн байдлаар манай нам тийм ч хүчтэй сөрөг хучин байж чадахгүй байна. Ямар ч байсан сайн сөрөг хүчин байхын төлөө хичээж байна.
-Намрын чуулган удахгүй завсарлах гэж байна. Парламент гарт баригдах олигтой хууль санаачлав уу гэдэг асуулт гарч байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
Ер нь УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн бүх асуудлаа хэлэлцээд дуусгасан гэж бодож байна. УИХ зорьсон зорилтоо бараг биелүүлчихлээ гэж үзэж байгаа. Тиймээс ирэх дөрвөн жилд УИХ-ын үйл ажиллагааг яаж сайжруулах төлөвлөгөө гаргасан ньдээр болов уу. Сонгуулийн хуулийг улам боловсронгуй болгох хэрэгтэй. Энэ асуудлыг эртнээс, одооноос ярих хэрэгтэй байна, Монголд явуулдаг сонгуулийн тоог багасгаж, сонгуулийн хугацааг богиносгох тал дээр анхаарах хэрэгтэй болсон байх Гэх мэтийн хийх ёстой томоохон ажлууд байна. За тэгээд дөрвөн жил болоод нэг засаг солигдох тоолонд төрийн албан хаагчдыг хоморголон халаад байж болохгүй, Энэ тал дээр ч УИХ анхаарах ёстой, Монгол Улсыг хотжуулах урт хугацааны хөгжлийн бодлогыг гаргахад УИХ идэвхитэй ажиллах хэрэгтэй байна.
-Зөвхөн манай нам халаа, сэлгээ хийгээгүй. Аль ч нам ингэдэг байсан гэж АН-ынхан хэлэх байх л даа?
-Төрийн албан хаагчдын асуудал дээр яагаад эмзэг хандаад байна гэхээр Монголын төр хүчтэй байх ёстой. Төр хүчтэй байхын тулд тэнд зүтгэж байгаа албан хаагчдын үндэсний аюулгүй байдал хангагдах учиртай. Төрийн албан хаагчид мэдлэг, чадвартай байхын зэрэгцээ тогтвортой ажиллах ёстой. Үүний тулд улс төрөөс ангид байх хэрэгтэй, Ийм үндэслэлээр төрийн албан хаагчдыг хамаагүй халж сэлгэж болохгүй. Энэ халаа сэлгээ угаасаа уламжлал болоод тогтчихсон гэж хэлэх гээд байна. Яахав өмнө нь бид алдсан байж. Гэхдээ энэ алдааг дахиж давтмааргүй байна шүү дээ, Тэгээд ч төрийн албан хаагчдын халаа сэлгээ хийдэг болсон асуудал 1996 онд эхэлсэн. Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялаад гарч ирэхдээ 16 мянган төрийн албан хаагчийг халсан.
2000 онд Ардын нам олонхи болоод бас арав гаруй мянган хүнийг халж байлаа. Ингэж бие биеэсээ хариугаа авцгаасан, Уг гажуудлыг хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулж ажиллах үеүддээ аль болох засах гэж оролддог байсан. Ялангуяа 2008 онд төрийн албан хаагчдыг улс төрөөс ангид байлгая, тогтвортой ажиллуулж, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэе гэдэг зарчим руу орсон, Тиймээс Төрийн албаны тухай хуулийг өөрчлөн шинэчилсэн юм. Үүний үр дунд өнөөдөр төрийн албан хаагчид упс төрийн намын харьяалал-гуй болсон, Харамсалтай нь 2012 оны сонгуулийн дараа АН олон суудал авч гарч ирээд төрийн албан хаагчдыг намын харьяаллаар нь халж сэлгээд эхэллээ. Аль 2008 оноос намын харьяалалгүй болчихсон хүмүүсийг халж байна шүү дээ. Тэгээд тэр Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга Пүрэвдорж "Би МАН-ын нэг хүнийг ажлаас нь халсан" гээд яриад сууж байна. Төрийн албан хаагчид улс төрийн харьяалалгүй болчихсоныг ч мэдэхгүй ажиллаж байна шүү, энэ хүн.
-Та парламентад хоёр удаа сонгогдож, харьцангуй туршлагатай гишүүний тоонд орж байна. Сүүлийн үед шинэ гишүүд юу дуртайгаа хууль болгон санаачлаад оруулж ирэх боллоо. Энэ тал дээр ямарбайр суурьтай ханддаг вэ?
-Хууль санаачлах эрхтэй 78 субьект бий шүү дээ. Тиймээс УИХ-ын 76 гишүүн хууль санаачлах эрхээ эдэлж байгааг буруутгаж чадахгүй. Ямар хууль санаачлах нь тэр хүний эрх. Ард түмнээс тийм мандат авсан шүү. Харин тухайн гишүүний санаачилсан хуулийг УИХ хэлэлцэх үү, үгүй юу, батлах уу, яах уу гэдэг нь 76 гишүүний шүүлтүүрээр орно, Парламент угаасаа зөвшилцлийн.байгууллага, Тэгэхээр санаачлаад оруулаад ирсэн хуулийг нь сайн хэлэлцэж, буруу зөвийг нь тунгаах эрх бусад гишүүдэд бий. Тэгээд ч тухайн хүн хууль санаачлахаасаа өмнө иргэдээс санал авах, хэлэлцүүлэг хийх бүрэн боломжтой. Энэ боломжийг Ерөнхийлөгч маш сайн ашигладаг шүү дээ.
-Ер нь тав юм уу, арван гишүүн нийлээд нэг хууль санаачлах эрхтэй болбол зүгээр гэж та боддог уу?
-Олон гишүүн хууль санаачлахаар сайн. Нэг гишүүн санаачлахаар муу байдаг юм биш. Нийгмийн амьдралд байгаа асуудлуудыг зохицуулахын тулд цаг хожиж хэрэгтэй хуулиудыг санаачлаад явах нь зөв байх,
-УИХ-аар гэр хорооллыг дахин төлөвлөх, хотын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна. Энэ бүх ажлыг манайхан эхлүүлсэн гэж өмчирхөх байдал Ардын намынханд ажиглагдаж байгаа...
-Угаасаа Э.Бат-Үүл даргын хийнэ гэж яриад байгаа бүх төсөл, баримт бичгүүдийг өмнөх Засгийн газар, хотын дарга нарын үед боловсруулсан шүү дээ. Харин хотын шинэ даргын санаачилж эхлүүлсэн ажлын үр дүнг бид өнөө жилээс харна. Тиймээс хүлээцтэй харж байя. Өнөөдөр яриад байгаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2009 онд боловсруулж эхэлсэн. Цаг хугацааны хувьд сонгууль дамнасан учраас УИХ-аар хэлэлцүүлж амжаагүй одоо оруулж ирж байгаа байхгүй юу. Гэтэл Э.Бат-Үүл дарга гарч ирээд энэ бүхнийг хийгээд байгаа юм шиг хандаад байх юм.
Төрийн ажил залгамж халаатай байх ёстой, Тэр үүднээс Э.Бат-Үүл даргын санаачилсан ажлыг дараагийн дарга нь гүйцээгээд өөрөөр овоглоод л явах байх. Үүн-тэй л адил, Манай намыг засгийн эрхэнд байх үед энэ бүх асуудлын шийдлийг гаргачихсан байсан хэрнээ хэрэгжүүлэхдээ уд-сан юм. Э.Бат-Үүл дарга сайн байсан. Зоригтойгоор асуудлыг шийдэх гэж оролдсон. Үнэндээ түүний Г.Мөнхбаяр даргаас ял-гаатай нь хийх гэж байгаа ажлаа ард түмэнд сайн сурталчилж, хүргэж чадаж байна. Ажлаа ойлгуулж чадаж байна, Аливаа ажлыг хурдтай хийхээр зоригтой хөдөлж байна, Гэтэл манайхан хийх гэж байгаа ажлаа хүмүүст хүр-гэж чаддаггүй, зориглож шийдэж чаддаггүй байж. Машины дугаарын хязгаарлалт хийх тухай асуудлыг аль 2011 онд ярьж байсан юм шүү. Манайхан "Ийм зүйл хийчихвэл ард түмэн дургүйцэх байх" гэж айж бэмбэгэнэсээр байгаад хугацаа алдсан. Гэтэл Э.Бат-Үүл дарга гарч ирээд зоригтой хийчихлээ. Онож байгаа байхгүй юу.
-Гэр хорооллыг орон сууцжуулна, иргэн бүрт газар эзэмших сертификат тараана гэсэн зүйлүүд яригдаад байгаа нь шинэ санаа юм биш үү?
-Сонсоход сайхан байгаа биз. Э.Бат-Үүл дарга "Зургаан жилийн дотор бид гэр хорооллыг сайхан болгоно" гээд байгаа. "Энэ ажлыг хийж амжих уу та хариуцлагатай байгаарай" гэж бид түүнд хэлээд байгаа юм. Дээрээс нь иргэдэд сертификат тарааж газар олгоно гэж байна. Газрынбаталгаа болсон тэр сертификатуудыг мөнгө хөрөнгөтэй хэсэг нь ядуу зүдүү иргэдээсээ худалдаад авчихвал яах юм. Тэгвэл нөгөө газар чинь мөнгөтэй хүмүүсийн гарт төвлөрчих нэг аюул бий. Нөгөө талаас гадаадын иргэд газрыг ихээр худалдаж авах эрсдэл бий. Сөрөг хүчний зүгээс ийм эрсдэл байгааг тооцоолж, засч залруулахын төлөө ажиллана.
-Та нарт энэ эрсдлийг нь хаах арга байгаа юм уу?
-Хууль санаачлагч нь ийм эрсдэл байгааг тооцоолоогүй юм шиг билээ. Тиймээс энэ талаар УИХ нухацтай хэлэлцэж, зохицуулалт хийх байх.
-Засгийн газрын үйл ажиллагаанд мэдээж сөрөг хүчний байр сууринаас шүүмжлэлтэй хандаж байгаа нь ойлгомжтой байх...
-Засгийн газар байгуулагдаад хагас жил болчихлоо. Тодорхой ажил эхлүүлээд үр дүнг нь үзсэн байх ёстой. Гэвч хэлбэр төдий шоу хийх маягаар яваад байна. Юм бүхэн болж байна гээд байгаа боловч амьдралд наалдсан юм алга. Иргэдийн аманд хүлхэх чихэр нь очихгүй байна шүү дээ,
-Сүүлийн үед Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрүүд ардчиллын мөн чанартайгаа зөрчилдөх боллоо гэсэн шүүмжлэл бий. Үүнтэй санал нийлэх үү?
-Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж байх ёстой. Нэг нь хязгааргүй эрхтэй, нөгөөгийнх нь эрх хэмжээ хязгаартай байж болохгүй. Энэ талаас нь харж Засгийн газрын зарим шийдвэрийг дэмжиж байгаа, Гэхдээ хүний .эрхийг хэтэрхий их хааж боосо юм л бол торгоно, шийтгэнэ, халиа, нураана, хураана гэх мэтээр аашилж болохгүй. Нөхөд маань бид эрхээ авчихсан юм чинь юу хүссэнээ хийж болох юм байна, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж болох юм байна гээд нэг хэсэг хийрхсэн байж магадгүй, Одоо хөрсөн дээрээ бууж байгаа байх. Учир нь бид "Болохгүй шүү, юун нураах, хураах вэ, ардчилал яриад байдаг хүмүүс айдастай ардчиллыг бий болголоо шүү дээ" гэж хажуугаас нь шүүмжлээд хэлээд байхаар асуудалд ул суурьтай хандаад эхэлж байх шиг байна. Юу юугүй хураана, хаана, нураана гэхээ байчихсан байгаа биз лээ.
-Танай намынхан тийм сайн сөрөг хүчин байсан гэж үү. Тэгвэл яагаад танай намын залуу гишүүд "УИХ дахь МАН-ын бүлэг сул байна. Хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй байна" гээд шүүмжлээд байгаа юм бол. Бүлгийн удирдлагуудад ийм шаардлага ирсэн гэсэн байх аа?
-Бидэнд ташуур өгч байгааг нь зөв хүлээж авч байгаа. Гэхдээ удирдлагууд болохгүй байна, бүл-. гийн гишүүд ажлаа хийхгүй байна гэж нам руугаа дайрч давшилж болохгүй. Ядахад яр гэгчээр намаа ядарсан үед нэрмээс болох хэрэггүй болов уу. Муу муудаа, муна гадсандаа ч гэдэг дээ. Намаа сонгуульд ялагдчихаад дөнгөж шокноос гарах гэж байхад нь дайраад довтлоод байх нь хэр зөв юм бол доо. Үүний-гээ ч бид гишүүдэд хэлж байгаа. Эрх баригчид биднийг дээрэлхэж байна, дээрээс нь нэмээд та нар балбаад байвал юу болох юм бэ гэдгийг хэлж байгаа. Гишүүд нь өөрсдийнхөө идэж байгаа хоол руу нулимаад байвал энэ намыг хэн дэмжиж, хүндэтгэх юм бэ, Тиймээс энэ үйлдлээ эргэж харахыг гишүүддээ хэлж байна.
-Шаардлагад юу гэж бичсэн байв?
-Бүлгийн гишүүдэд хандсан гурван уриалга, нэг шаардлага тавьсан байна лээ. Үгүйсгэгдсэн түүх, орхигдсон үнэт зүйл, зөрчигдсөн эрх, доромжлогдсон нэр, хэлмэгдсэн гишүүдийнхээ төлөө УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ажиллаач ээ гэсэн агуулгатай шаардлага ир-сэн байгаа.
-Та намдаа шүүмжлэлтэй хандаж, бурууг нь хэлж чаддаг залуу гишүүдийн нэгбайсан. Энэ утгаараа харин ч намдаа эрүүл шүүмжлэл хэлж байгаа гишүүдийг дэмжих ёстой юм биш үү?
-Тийм л дээ. Гэхдээ би өнөөдөр намаа хамгаалж байна. Намаа дэмжинэ, болохгүй зүйл дээр нь шүүмжилнэ. Харин ядарч байгаа үед нь дээрээс нь нэмж дэвслэхгүй. Энэ бол миний зарчим, Тиймээс асуудалд энэ үүднээс хандаж байгаа" гээд үүнээс өөр зүйл ярихыг хүсэхгүй байгаагаа хэлсэн юм. Үнэндээ МАН-ын гишүүд дэмжигчдийн зөвлөлөөс бүлгийн удирдлагуудад өгсөн энэхүү шаардлагад "Намын бүлгээ идэвх санаачилгатай ажиллаж, Зас-гийн газрыг огцруулах асуудлыг тавь" хэмээн шаардана.