Ц.Баярсайхан: Захиалагч өөрөө барилгын чанарыг сайн хянах ёстой
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2013.01.14

Ц.Баярсайхан: Захиалагч өөрөө барилгын чанарыг сайн хянах ёстой

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үеийн барилгууд чанаргүй байна гэж иргэд, оршин суугчид гомдоллодог. Салбарын яам энэ асуудалд хяналт тавьдаг уу?

-Бид олон ажлыг хий-хээр хууль, хөтөлбөр, дүрэм, журам боловсруулж байгаа. Ардчилсан нам Засгийн эрх аваад удаа гу й байна. Сонгуулиар бид "Ажилтай, орлоготой монгол хүн" гэж том хөтөлбөр дэвшүүлж, хэрэгжүүлэх гэж байна. Мэдээж энэ бүхнийг чанартай барилга босгохын төлөө хийсэн. Монголчууд эхний ээлжид ажилтай болох ёстой. Ажилтай хүн орлого олно. Орлоготой өрх орон сууцаа худалдаж авна, амьдрал ахуйгаа дээшлүүлдэг. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд байхдаа Хөдөлмөрийн бирж байгуулах ажлыг эхлүүлсэн юм, би. Энэ бирж шинэ бүтэцтэй болж ажилд орсон.

Ажиллах хүчнийг нийлүүлдэг болж. Нөгөө талаас ажил олгогчтой иргэдийг уулзуулдаг. Хөдөлмөрийн бүхий л харилцааг зохицуулдаг байгууллага болжээ. Хөдөлмөрийн яамтай хамтраад барилгын мэргэжилтэй ажилтан бэлтгэх богино хугацааны сургалт зохион байгуулахаар ажил олгогч нартай уулзаад ирлээ, сая.

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан тэднийг бэлтгэж болохгүй юм уу?

-Улсын хэмжээнд 70 орчим сургалт үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаа явуулж байна. Дийлэнх нь барилгын чиглэлээр сургалт явуулж, мэргэжилтэн бэлддэг. Тухайлбал, өнгөрсөн жил барилгын чиглэлээр 5600 орчим мэргэжилтэн төгссөн. Тэднийг тодорхой хэмжээгээр ажлын байртай болгосон. Манай улсад бүтээн байгуулалтын ажил хурдацтай явж мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байгааг та түрүүн хэллээ. Барилгын салбарт голдуу гаднынхан ажиллаж байна гэдэг. Тиймээс бид 6600 орчим хүнийг барилгын шаардлагатай мэргэжлээр сургаж Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Замын болон барилгын чиглэлээр ажилладаг компаниуд ямар мэргэжилтэн хэрэгтэй байгаагаа бидэнд захиалаг.

-Ямар мэргэжлийн хүн авахаа та бүхэнд мэдүүлж, сургах хүнээ ч явуулж болох нь ээ, тэгвэл?

-Хоёр сар онолын сургалт явуулсны дараа суралцагч ажиллах газартаа дадлага хийнэ. Бид барилгын компаниудад хэрэгцээтэй хүнээ сургахыг сануулсан. Ажлын байран дээрээ дадлага хийлгэх гэж зэхэж байгаа.

-Барилгын компаниуд тоггсон ажилтангүй, нэг, хоёр нөхөр дэвтэр сугавчлаад явдаг гэх юм. Үүнээс болж чанаргүй ажил, хөдөлмөр  хамгаалал алдагддаг болов уу?

-Бид барилгын компаниудын эздэд шаардлага тавьж эхэлсэн. Ирэх жилүүдийн бүтээн байгуулалтын ажилд оролцохдоо өөрийн боловсон хүчинтэй бол гэж шахсан. Хэрэгцээтэй мэргэжилтнээ захиалж сургаад ав. Дараа нь иргэдийн хэлдэг гомдол арилах биз.

-Барилгын үнийг хэсэг хугацааны дараа бууруулна гэж байсан. Орон сууцны үнэ хэт өндөр байна. Байрны үнийг ядаж тогтворжуулах боломж байна уу?

-Орон сууцны үнийг хөөрөгдөж байгаа гол зүйл нь газрын наймаа. Төсөл хэрэгжүүлэгч болон барилгын компаниуд газрыг өндөр үнээр худалдаж авч түүнийгээ орон сууцны үнэд шингээдэг. Тиймээс худалдан авагчдад орон сууцны талбай үнэтэй тусч байгаа. Дээр нь шинээр барьж байгаа хорооллуудын дэд бүтцийн ажлыг төрөөс хийж өгдөггүй, компанид өөрсдөө хөрөнгө гаргадаг нь нэрмээс болж байна.

Дотооддоо барилгын материалыг олигтой үйлдвэрлэж чаддаггүй. Барилгын материалын 60-70 хувийг гадаадаас авч байгаа гэх мэтээр үнэ буурахгүй байх шалтгаан олон. Энэ бүхнийг судлаад бид барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг боловсруулж Засгийн газраар батлуулсан.

-Урдаас барилгын материалд өгдөг мөнгөний урсгал багасна гэж ойлгож болох уу?

-Эхний ээлжид цемент, арматурын үйлдвэрийг байгуулъя. Тэр нь бүсийн чанартай. Тухайлбал, Хөтөлийн цементийн үйлдвэрийг Засгийн газраас бодлогоор дэмжье. Дээр нь Хөтөлийн цементийн үйддвэр болон бусад цехээс гарч байгаа буталсан чулуунуудыг зургаан аймагт хүргэж тэнд нь тээрэмдэж цемент хийх ажлыг хэрэгжүүлэхээр болсон. Цаашдаа барилгын материалын цогцолбор үйлдвэрлэлийг аймагт бүрт байгуулах төлөвлөгөө бий. Тухайлбал, чулуу тээрэмдэж ангилах болон бетон зуурмаг, төмөр бетон эдлэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлтэй ажиллана.

Ингэснээр аймаг бүрт барилга сүндэрлэж тэр хэрээр зах зээлийн эрэлт, хэрэгцээг зохицуулна. Одоо ажиллаж байгаа үйлдвэрүүдийн техник, технологийн шинэчлэлийг эргэлтийнхөрөнгөөр нь дэмжинэ. Барилгын материалын нөөцийг бий болгож, үнийн өсөлтөөс сэргийлэх, үнийгтотворжуулах хөтөлбөрийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Монголбанктай тохиролцсон. Бид Монголбанктай энэ ажлыг хэрэгжүүлэх гэрээг үзэглэлээ. Барилгын материалын үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгөд, цемент, арматурыг үнэ нь өсөөгүй байхад гаднаас татаж авчрах. Мөн барилгын материалын салбарт шинэ техник, технологийг нэвтрүүлэх, энэ дүнгээрээ 379 тэрбум төгрөгийн төслийг барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжихээр тохирлоо.

-Барилгын салбарыг дзмжихэд орон сууцны зээл чухал биш үү?

-Орон сууцны зээлийг бодитой болгохын тулд моргейжийн зах зээлийг 800 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх бололцоотой. Ийм бодлогын бичиг, баримтад гарын үсэг зурж баталгаажууллаа.

-Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг царцааснаар олон иргэн хашаа, байшингаа зарж урьдчилгаа төлж орох оронгүй үлдсэн. Тэдний асуудлыг нааштайгаар шийдэх боломж байна уу?

-Одоо хэрэгжиж байгаа 100 мянган айлын орон сууц хөтөлбөр санхүүгийн эх үүсвэр иж бүрэн шийдвэрлээгүй. Тооцоо муутай эхэлснийг бид хэлэхээс

Гандангийн гэр хорооллын айлууд

өөр арга алга. 1300 орчим иргэнд 50 тэрбум төгрөг өгөөд зээлийн эх үүсвэр эогссон. Үүнийг тодорхой хэмжээнд үргэлжлүүлье. Зургаан хувийн хүүтэй зээлээс болж иргэн хохирох ёсгүй гэсэн байр суурьтай байгаа, бид. Удахгүй 30 тэрбум  төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргахаар ярьж байгаа. Дараа нь залгуулаад 800 орчим тэрбум төгрөгийн моргейжийн зээлийн эх үүсвэрийг гаргана. Хүү хэдэн хувь байхыг бид ярьж байна. Дээр нь бага, дунд орлоготой иргэд, залуу гэр бүлд яаж дэмжлэг үзүүлэх талаар ярилцаж байна. Гол нь урьдчилгаа төлбөр дээр татаас өгөх асуудлыг эхний ээлжинд шийдэж болно. Орон сууцны хуульд Орон сууц хөгжүүлэх сан байгуулах заалттай. Энд хөрөнгө хуримтлуулаад түрээсийн болон лизингийн орон сууцыг барина. Залуу болон бага, дунд орлоготой гэр бүлд лизинг төлүүлж болон лизингийн орон сууцыг барина. Залуу бодон бага, дунд орлоготой гэр бүлд лизинг төлүүлж байгаад тодорхой хугацааны дараа байрыг нь шилжүүлэх олон хувилбарыг хэрэгжүүлж байж хүн амаа орон сууцаар хангана.

-АН-аас "Амины сууцтай Улаанбаатар" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн амлалтаараа иргэдийн саналыг авсан. Энэ ажил урагшлахгүй байх шиг?

-Орон сууцны шинэ хорооллын талаар ярихаар яалт ч үгүй гэр хорооллын

Шинээр баригдаж байгаа орон сууц

барилгажилт, дахин төлөвлөлтийн тухай яриа сөхөх хэрэггардаг. Улаанбаатар хотод барих орон сууцны 17 хорооллын асуудлыг бид саяхан хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор дэд бүтцийн асуудлыг төрөөс зайлшгүй шийдэх ёстой. 200 орчим тэрбум төгрөгөөр дэд бүтцийг шийдэх шаардлагатай. Энэ мөнгөний эх үүсвэрээ хаанаас олж, гаргах асуудлаа бид ярилцаж байна.

-Гэр хорооллыг суурин дээрнь дахин төлөвлөнө гэдэг. Гэтэл Гандангийн айлууд хашаандаа бохирын нүх ухах газаргүй боллоо гэсэн. Ийм бохирдсон газарт цэвэр усны шугам татаж болох уу?

-Гэр хорооллын зарим хэсэгт үнэхээр ийм явдал бий. Ганданд бохир, цэвэр усны шугам татахаар ажил нь эхэлсэн. Шугамыг барихаар зайлшгүй айлын хашаан дундуур дайрч таарна. Ямар ч төлөвлөлтгүй, айлууд шаваад хашаа барьсан газар гэдгийг бид мэднэ. Гандантэгчинлэн хийдийн захиргаанаас манай хэсэг тусгай хамгаалалттай бүс нутаг тул хил хязгаарыг шинэчлэн тоггоох ёстой гэж шаардах жишээтэй.

Миний дуулснаар, хотын хүн амын 40 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. Тэдний 92 хувь нь газраа өмчилж газрын эзэд болсон. Гэр хорооллын айлуудын 60-70 хувь нь хэдийнэ амины орон сууц, байшин барьчихсан. Эхний ээлжид бид гэр хороололд зам тавих ёстой.

Эхний ээлжид бид гэр хороололд зам тавих ёстой.

Хотын орон сууц барьсан хэсэгт зам нэмж барьсангүй, мухар гудамж ихтэй болж. Тиймээс Улаанбатаар хотод байгаа мухар зам, булан, ачаалал үүсгэдэг "т" хэлбэрийн замуудыг дөрвөн замын уулзвар болгоно. Ингэж тооцохоор 33 замыг өргөтгөх шаардлагатай болжбайна. Гэр хороолод  тавьж байгаад зам тавина. Хажуугаар нь явган хүний зам татна. Үүнийг дагуулаад цэвэр усны шугам явна. Гэр хорооллын хөрс маш их бохирдсоныг та дээр хэл-лээ. Өвөл айлууд ариутгах байгууламжруугаадавс их хийснээс болж хөрс их хэмжээгээр бохирдож байгаа талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Зарим айл хашаандаа бие засах газрын нүх ухах бололцоогүй нь үнэн. Ийм хүмүүс газраа орон сууцаар сольж тэр хэсгийг ногоон байгууламж бүхий цэцэрлэг болгон төлөвлөж болохталтай. Хотын дахин төлөвлөлтийг энэ мэтчилэн төрөл бүрийн хувилбараар баяжуулан УИХ-аар хэлэлцүүлэхээр явж байгаа. Үүний дүнд иргэд газраа орон сууцаар эсвэл газраар сольж болно. Үл хөдлөх хөрөнгөө орон сууц болон үл хөдлөх хөрөнгөөр солих хувилбар бий. Дахин төлөвлөлтөд тухайн иргэн давуу эрхтэй. Тухайн орон нутгийн засаг захиргаанаас төсөл хэрэгжүүлэх зэргээр бүх талын оролцоог бид хангасан.

-Дулааны шугам татах боломжгүй газарт орон сууц барьсан тул худалдаж авч болохгүй гэсэн мэдээллийг хотын захиргаанаас иргэдэд хүргэж байсан. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Зарим газарт дулааны шугам хүргэх бололцоогүйг бүгд мэднэ.Хотын зах руу, алслагдсан бүсэд бохирын болон дулааны шугам хүргэхэд хүндрэлтэй. Ийм тохиолдодд бид хүндрэлтэи гэдэг ганц өгүүлбэр хэлээд зүгээр суухгүй. Төвлөрсөн бус маягаар амины сууцны хорооллыг орчин үеийн жишиг рүү ойртуулах зэргээр янз бүрийн арга сэдэж байгаа.

-Хууль зөрчиж барьсан 79 барилгыг худалдан авахгүй байх сануулгыг НМХГ-аас олон нийтэд мэдээлсэн. Барилгын асуудал хариуцсан сайдын хувьд та тэдний зовлонг ойлгодог уу?

-Барилга барьж байгаа нөхдийг харлуулж тэр чигээр нь буруутгах аргагүй юм. Төрийн байгууллагын хунд суртал, шат дамжлага их учраас тэд барилга барихаар олон газраас зөвшөөрөл, гарын үсэг хүсдэг. Барилгын ажил 4-11 дүгээр сард өрнөдөг. Барилгын салбарт нойтон технологи их тул өвөл ажил хийх боломжгүй. Тиймээс   бид   эхний ээлжид барилгын ажлыгулирлын    хамаарлаас гаргана. Ингэхийн тулд барилгын материалын үйлдвэрлэлийгдэмжихээ дэмжихээ дээр хэлсэн. Барилгын гүйцэтгэгчидхийххөрөнгө оруулалт их байх ёстой. Хөрөнгө оруулалт тодорхой бусаас болж компаниуд мэргэжлийн ажилтантай болж чаддаггүй. Техник, технологио шинэчлэх гэж зориглодоггүй.   Нэг   барилга бариад л дараа жил нь ажил оддох уу, үгүй юу гэдэг урсгал явсаар барилгын ажидд муугаар нөлөөлөх болж. Дээр нь албаны хүн суртлыг давж, элдэв бичиг баримт хөөцөддсөөр цагаа алддаг. Өнгөрсөн жил дураараа барьсан барилга олон байна. Судлаад узэхээр УИХ-ын сонгууль орон нутгийнхтай хамт явснаар зөвшөөрөл олгодог, хуралддаг байгууллагын дарга нар сонгуульдаад олдоогүй. Дулааны улирлаа алдахгүйн тулд барилгын компанийн эзэд ажлаа эхлуулчихсэн тал бий. Зарим нь илт хууль зөрчсөн ч юм бий. Тиймээс зөвшөөрөлгүй барилгын асуудлыг заагтай, ялгаатай авч үзэх хэрэггэй.

-Элдэв гарын үсгээр асуудал шийдэх гэж цаг алддаг явдал энэ салбарт газар авсан. Та зөвшөөрөл авдаг гарын үсгийн тоог бууруулснаар энэ салбарт өөрчлөлт гарна гэж үзэв үү?

-Биднээс шалтгаалсан гарын үсгийн тоог цөөрүүлсэн. Хуучин Мэргэж-лийн хяналтын газрууд барилгын зөвшөөрөл өгдөг байсныг гурван хэсэг бол-гожангилсан. 17давхраас дээш барилга болон олон нийтүйлчлүүлэхтомоохон байгууламж барих зөвшөөрлийг манай яам хариуцана. Харин 17 давхраас доошхи барилгыг нийслэл, аймагхариуцан нэг цонхны үйлчилгээ үзүүлнэ. Ингэснээр тэд-ний ажлын цар хүрээ өргөн болж, тэр хэрээр хариуцлага нэмэгдэж байгаа шүү. Газрын кадастр, архитектурын төлөвлөлт, даавгавар, техникийн нөхцөл, дулаан, цахилгаан, галын хамгаалал зэргийн зөвшөөрлийг 30-35 хоногийн дотор олгоно. Магадлалыг долоо хоног, зөвшөөрлийг гурав хоног гэх мэтээр 40-45 хоногт барилгын ажлын зөвшөөрөл бүрэн гарна. Зургаан баллаас дээш тэсвэртэй, гадны хөрөнгө оруулалттай барилга дээр хийдэг. Ганц газар энэ ажлыг хийдэг тул хугацаа их ордог. Магадлалыг зайлшгүй хийх ажил биш гэж бид үзэж байгаа. Зураг төслийн байгууллагад шаардлагаа хатуу тавина. Зайлшгүй экспертизийг томоохон цэнгэлдэх хүрээлэн, нисэх онгоц болон галт тэрэгний буудал зэрэгт хийнэ. Хөрөнгө оруулагч, захиалагчид зураг хийсэн хүмүүстээ итгэхгуй тохиоддодд шин- жээчээр хянуулж болно.

-Комисс барилгыг ашиглалтад авах гэж уддаг. Эсвэл чанаргүй барилгыг нүдээ аниад өнгөрүүлдэг тохиолдол хотод олон гарсан. Үүнийг цэгцлэх үү?

-Барилга баригдаж дуусангуут улсын комисс 14 хоногт багтаан ашиглалтад хүлээн авдаг тогголцоогнэвтрүүлэхгэж байна. Тухайн барилгыг ашиглалтад оруулахад захиалагч өөрөө чанарыг сайн хянах ёстой. Барилгын ажлыг саатуулж байгаа асуудлыг төрийн байгууллагын зүгээс энэ мэтээр шийдэж байна. Зарим тусгай зөвшөөрөл олгох ажлыг ТББ-д хариуцуулсан. Барилгын тусгай зөвшөөрлийг бид хүнээс хамаарахгүйгээр цахим хэлбэрт шилжуүлж байгаа. Цаашдаа Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулж тусгай зөвшөөрлийг буртгэлийн системд оруулна.

-Барилгын стандартыг хэзээ жинхэнэ утгаар нь мөрддог болох вэ. Байрны талбай хэмжээндээ хүрэхгүй байна гэсэн гомдлыг таслах цаг болсон юм биш үү?

-Норм, дүрэм, журам боловсруулж, стандарт тогтоох ажлын хэсэг байгуулсан. Оросыннорм дүрмийг манай улс хэрэглэдэг. Бусад улсын туршлагыг судалж хүний аюулгүй байдлыг хангасан норм.дүрмийг салбартаа хэрэгжүүлнэ. Модон барилгад Канадын норм, дүрмийг авч хэрэгжүүлэхэд хамгийн дулаан, эрчим хүчний алдагдал багатай байна.

 Төмөр карказан барилгад шалгарсан Австралийн туршлагыг хэрэгжүүлнэ гэх мэтээр сайн, чанартай бүхнийг судалж байна. Цутгамал барилгад газар хөдлөлтийн баллыг хамгийн сайн тооцдог Туркийн туршлагыг авах жишээтэй. Стандартын хувьд бодох зүйл их бий. Чанарыг захиалагч өөрөө сайн хянах, зураг төсөл зохиогчийн хяналтыг сайжруулах ёстой. Барилгын компанийн дотоод хяналтыг сайжруулахын тулд хөдөлмөрийн аюулгуй ажиллагааны чиглэлээр зохих хууль, журамд өөрчлөлт оруулна. Энэ чиглэлээр бид "Цэнхэр карт" хөтөлбөр боловсруулсан. Удахгүй Засгийн газарт оруулна. Энэ мэтээр барилгын салбарыг шинэчлэх олон ажлыг эхлүүлсэн.