Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Д.Батбаярыг чөлөөлөв
Улсын их хурлын чуулган 2013.01.18 ны өдрийн хуралдаан
2013.01.18

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Д.Батбаярыг чөлөөлөв

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаригийн үдээс өмнөх хуралдаан үргэлжилж, Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Тэтгэврийн насанд хүрсэн тул ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Д.Батбаяр холбогдох газарт хүргүүлсэн, мөн түүний оронд Т.Хадхүүг томилохоор нэр дэвшүүлснийг  хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд төрийн алба, төрийн албанд ажиллагсдын оршин тогтнох эрх, үүргийн талаар санал бодлоо өргөнөөр хэлж байв. Төрийн албаны шинэтгэл, цаашид дэвшилт хэлбэрээр улам боловсронгуй болгох, төрийн албыг нийтийн алба болгох, тогтвортой байлгах тухайд ч гишүүд байр сууриа идэвхтэй илэрхийлсэн юм. Тухайлбал, Су.Батболд, Сү.Батболд, Н.Энхболд, З.Баянсэлэнгэ, Ж.Энхбаяр нарын гишүүд үг хэлж, төрийн албанд хуулийн дагуу томилгоо хийж байх нь зүйтэй хэмээн хэлсэн

Су.Батболд:

Н.Энхболд:

З.Баянсэлэнгэ:

Ж.Энхбаяр:

Ингээд Д.Батбаярыг Төрийн албаны зөвлөлийн гишүүнээс чөлөөллөө.