Катсухиде Нагаяама: Энэ хот үйл ажиллагааны зангилаа болно
JICA-ийн баг 2030 онд төслийг бүхэлд нь хүлээлгэж өгөх гүйцэтгэлийн огноо бүхий өөрийн анхны мастер төлөвлөгөөг 2009 онд танилцуулсан. Төслийн баг 2020 он гэхэд эхний шатыг дуусгаж, тухайн ондоо тээвэрлэлтийг эхэлнэ гэж найдаж байгаа.
Үндсэн төлөвлөгөөгөөр бол Улаанбаатар хотын зүүнээс-баруун чигт метроны шугам тавих юм. Мөн үүнд Азийн Хөгжлийн Банкнаас (АDВ) санхүүжүүлэх хойноос-урагш чигт тавих шугам багтах юм.
Метроны нийт сүлжээнд гурван зүүнээс-баруун тийш чиглэсэн шугам, нэг хойноос-урагш чиглэсэн шугам мөн долоон туслах шугамууд багтах юм. Буудлуудад Улаанбаатар хотын төв, одоо баригдаж буй Зуун-модны Олон Улсын Нисэх Онгоцны Буудал, Налайх сум, Толгойтын Агуулах, мөн Бага-хангайн агро-аж үйлдвэрийн төвүүд хамрах юм.
Метроны нийт сүлжээнд гурван зүүнээс-баруун тийш чиглэсэн шугам, нэг хойноос-урагш чиглэсэн шугам мөн долоон туслах шугамууд багтана.
“Тээврийн төмөр замын салаа замыг ашиглалтанд оруулсны дараа, УБ төмөр зам нийслэл дотроо зөвхөн зорчигч тээвэрлэх зориулалтын төмөр замтай болно” гэж түүний танилцуулгын нэг хэсэгт гарч байв.
Энэ төлөвлөгөөнд хувийн партнер фирмээс 200 сая ам. доллар мөн засгийн газраас 1.5 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт бүхий олон төр засаг- хувийн хэвшлийн хамтралаар санхүүжигдэнэ.
Иймээс засгийн газар болон хувийн фирм төр засаг-хувийн хэвшлийн хамтын компанийг байгуулж, ашиглах дэд бүтцийг түрээслүүлэх юм.
"Энэ бол мөрөөдөл гэвч Монголын эрдэс баялгийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалтаас эдийн засаг илт сайжирч байгаа тул яг ч мөрөөдөл биш юм, энэ хот үйл ажиллагааны зангилаа болно. Тиймээс энэ хотод, энэ метро зайлшгүй шаардлагатай."