З.Баянсэлэнгэ гишүүн хаана юу хийж явна?
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга
2013.02.19

З.Баянсэлэнгэ гишүүн хаана юу хийж явна?

Байнгын хорооны ажлын хүрээнд ирэх даваа гаригаас эхлэн зүүн, төвийн аймгуудаар ажиллах гэж байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлыг танилцуулах, санал авах, хяналт шалгалт хийнэ. Мөн УИХ-аас намрын чуулганы хугацаанд батлагдсан хуулийн төслийг сурталчлах ажлыг хийнэ. Мөн гуравдугаар сарын 5-нд Эрдэнэт хотноо зохиогдох Эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцоно. Энэ чуулганыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж байгаа.
461 дүгээр хорих ангийн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудалтай танилцах, асрамжийн газрын хүүхдүүдийг соёл урлагийн газруудтай танилцуулах зэрэг ажлыг энэ амралтын өдөр хийнэ. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Цэргийн албан хаагчийн тэтгэмж, гэр бүл, Олон хүүхэд өсгөсөн ээжүүдэд тэтгэмж олгох, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зэрэг хуулийн төслүүд дээр ажиллаж байна.