"Цэцэрлэгчид"
УИХ-ын гишүүн, Шадар Сайд Д.Тэрбишдагва
2013.05.14

"Цэцэрлэгчид"

Шадар сайд Д.Тэрбишдагвын тарьсан мод бүр ургадаг гэнэ. Тэрбээр өөрийн цахим хуудаст “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр мод тарьсан зургаа “Өнгөрсөн амралтын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Миний тарьсан мод дандаа ургадаг юм” гэсэн тайлбартай хийжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн энэ өдөр “Хүй долоон худаг”-т мод тарьсан. Харин тэрбээр “Миний тарьсан мод 4000-д хүрлээ” хэмээсэн юм. Төрийн өндөрлөгүүд маань мод тарих үйлсэд үнэхээр их ач холбогдол өгдөг бололтой.

Энэ бүхэн нь тэдний мод тарихдаа хэлсэн үг бүрээс харагдаж байна. Харин зөвхөн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр л мод тарьдаггүй байгаасай.