Нийслэлийн төсвөөр дөрвөн бага сургууль байгуулах болжээ.
2013.05.14

Энэ жил дөрвөн бага сургууль барина

Улаанбаатар хотын хувьд хамгийн тулгамдсан асуудал бол цэцэрлэг. Энэ жил нийслэлийн хэмжээнд 80 байршилд сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөөд байгаа. Тухайн ажлыг хэрхэн хийхээр төлөвлөсөн талаар хотын даргаас тодрууллаа.

НЗД бөгөөд УБ хотын захирагч Э.Бат-Үүл: Юуны өмнө байршлыг тогтоогоод иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдсэн. Нийслэлд энэ жил өөрийн хөрөнгөөр дөрвөн бага сургууль байгуулна.

Бага сургууль байгуулсанаар дунд сургуулийн ачаалал хоёр дахин буурна.

Улсын төсөвт Ерөнхий боловсролын дунд сургууль байгуулах төсөв хөрөнгө байгаа. Үүнийг бид бага сургууль байгуулахад зарцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Ингэснээр дунд сургуулийн ачаалал хоёр дахин буурна. Түүнчлэн шинэ сургууль, цэцэрлэгийг барихдаа хүүхдийн нягтралтай нь уялдуулан, алслагдсан дүүргүүдээс эхлэх бодолтой байгаа гэлээ.