Л.Гантөмөр: УИХ-ын Гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Сайд
2013.03.06

Кембрижийн их сургуулийн хувьд гэрээний дагуу бидэнд зөвлөгөө өгч байгаа

Аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нар сургалтад хамрагдаж байна. Хоёр өдөр үргэлжлэх уг сургалтад өчигдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцож, яамны бодлого, ирэх дөрвөн жилд хийх ажлаа танилцууллаа. Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нараар дамжуулж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй бодлогыг боловсролын бүх шатанд хэрэгжүүлэх, Монголын ирээдүйн хөгжлийн эздийг бэлтгэх зорилгыг биелүүлэх арга замыг хамтдаа эрэлхийлэн, харилцан туршлага солилцох зорилготой аж.