Капитализмын тухай таньд хэлдэггүй 23 зүйл ном мэндэллээ
2013.03.20

Капитализмын тухай таньд хэлдэггүй 23 зүйл ном мэндэллээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нар хамтран “Хөгжлийн хөтөч” клубыг санаачлан ажиллаж байгаа билээ.

Монгол улсад хөгжлийн ямар загвар хэрэгцээтэй байгаа, Монголын эдийн засгийг хэрхэн сайжруулах бэ гэдэг дээр улс төрч, эдийн засагчдыг оролцуулсан нийгмийн хэлэлцүүлгийг хийж мөн цуврал номыг гаргахаар болсон.

Үүний нэг жишээ болох “Капитализмын тухай таньд хэлдэггүй 23 зүйл” Ха Жуу Чанг зохиолчийн номыг орчуулан, хэвлүүлж өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үеэр гишүүн Л.Энх-Амгалан: Монголчууд бидний хувьд 20 гаруй жил каптелизмаар хөгжлөө. Өнөөдөр эргээд харахад ард түмэнд тийм наалдацтай биш давуу, сул талууд зөндөө байлаа.

Өнөөдрийг хүртэл явж ирсэн энэ хөгжлийн зам зөв үү, буруу юу гэдийг дүгнэх шаардлагтай болж байна. Сүүлийн үед төрийн зохицуулалттай эдийн засаг гэж ярих болсон.

Нэг хүнд ноогдох ДНБ өнөөдөр 5700 - 6000 доллар болчихлоо

Төр эдийн засагт оролцоод эхлэх юм бол ямар их хөнөөлтэй, аюул дагуулдаг бэ гэдэгт хариулт өгсөн учраас цаг үеэ олсон ном боллоо. Чөлөөт зах зээлийг авч явдаг хувийн хэвшлийн, компаниудын засаглал хэдий хэр нээлттэй байна тэр хэмжээгээр эдийн засаг, улс орон хөгжих үндэс байдаг гэсэн хоёр чухал зарчмыг номонд өгүүлсэн байгаа.  

Бид хүндээ ээлтэй хөгжлийг бий болгоосой гэж хүсч байгаа.  Гэтэл нэг хүнд ноогдох ДНБ өнөөдөр 5700 - 6000 доллар болчихлоо. Гэвч иргэдийн гар дээрх орлого энэ түвшинд хүрч чадаагүй л байна. Үүний гол асуудал юунд байна гэдгийг харах хэрэгтэй хэмээн тэрээр хэллээ.

Номын редактор, орчуулагч, чөлөөт судлаач Ганбат: Номын гол агуулга чөлөөт зах зээлийн бодлого нь хөгжиж байгаа орнуудад асуудал учруулдаг гэдгийг мэдүүлэх юм. Өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудийн туршлагийг хуваалцан, чөлөөт зах зээлийн дүрмээр ядуу орныг баян болгосон тохиолдол байхгүй, ядуу орны хүмүүс илүү бүтээлч байдаг гэх мэт өнөөдрийн Монголын нөхцөлд тохиолдож байгаа олон асуудлыг хөндөж харьцуулан гаргасан. Маш энгийн үгээр тайлбарлан гаргасан учир Монголын улс төрийн бодлого тогтоож байгаа хүмүүс, судлаач, оюутан, залуучуудад их хэрэг болох байх гэж бодож байна.