УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа
2013.05.22

Р.Бурмаа: Миний хууль унасан ч би бууж өгөхгүй

NBS телевизийн БЛИЦ түс тас халуун ярилцлагын зочноор УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа оролцлоо.

-Танай анги ажлаад жил боллоо. Энэ хугацаанд сонгогчдийг төлөөлж байгаа түшээдээс юу хүсэн хүлээж байгаа бол?

Төр нь болоод УИХ-ын гишүүд нь хариуцлагатай байхыг хүлээж байна.

-Сар тутам ирж байгаа өргөдлийн хэдэн хувь нь хувийн хүсэлт байна вэ?

Хуучин ирж байсан нийт өргөдлийн 90 гаруй хувь нь дөрвөн гол зүйл бүхий хувийн хүсэлт байна. Тэр нь байр орон сууцанд оруулж өгөөч, гэр өгөөч, зээлийн хүсэлтэнд хамруулах,  ажилтай болгох, сургалтын тэтгэлэг зэрэг гол хэдэн хүсэлт байсан.

Одоо байдал өөрчлөгдөж байгаа. Өргөдлийн байнгын хороо байгуулагдсанаас хойш эдгээр өргөдлүүдийн шийдэх ёстойг нь шийдээд боломжгүйг нь чиглүүлж өгч байгаа.

19 сайдын хоёроос бусад нь парламентийн гишүүн. УИХ нь Засгийн газрын ажлыг хийгээд байна уу. Засаг нь их хурлаа захираад байна уу. Үүнийг яаж эмхлэх ёстой вэ? Улс төрийн намуудын тухай хуулинд өөрчлөлт оруулаад үүнийг шийдэх зоримог шийдвэр гаргасан. Яагаад хэлэлцүүлгээ унагачихав?

УИХ-ын гишүүд хууль санаачлаад оруулахаар заавал Засгийн газрын санал авах ёстой гэж байгаа. Тэр нь өөрөө Засгийн газраасаа хараат болгож байна. Парламентийн засаглал гажуудалтай болсон.

Тиймд УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн байх нь гуравны нэгээс хэтрэхгүй байх ёстой гэж хуульчлах хэрэгтэй. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ажлын хэсэг хамгийн эхэнд харж байна.

Улс төрийн нам, улс төрд орж буй мөнгийг бага гэлтгүй хянаж байх ёстой.

Үүний дагуу улс төрийн намуудын болоод сонгуулийн хуулинд оруулж өгнө. Ил тод байдал гэж ярьдаг ч зарим нам хийдэггүй. Сонгуулийн дараа СЕХ-нд нэг цаас л өгдөг. Энэ хандлагыг өөрчлөх боломж харагдахгүй байна.

Хуулинд өөрчлөлт оруулж байж өөрчилнө. Улсын төсвөөс, том хандивлагчдаас өгч байгаа мөнгөнд хяналт тавьж, эргээд юунд зарцуулсанд нь хяналт тавих хэрэгтэй.

Гэтэл улсын төсвөөс улс төрийн намуудад долоон тэрбум төгрөг өгөөд эргээд тайланг нь авахгүй байна.  Улс төрийн нам, улс төрд орж буй мөнгийг бага гэлтгүй хянаж байх ёстой. Үүнийг ил тод мэдээлдэг байх хэрэгтэй.

Ерөнхийлөгчийн эрх, үүргийг хуулиар нарийн тодорхойлох цаг болсон уу?

Болсон. Тухайлбал аль намаас сонгогдсоноосоо болоод хандах хандлага байна. Үүнийг бас өөрчлөх ёстой.