С.Ганбаатар гишүүн байнгын хороо даргалав
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.05.24

С.Ганбаатар гишүүн байнгын хороо даргалав

УИХ-д нам бус гурван чөлөөт гишүүн байдаг. Тэдгээр гишүүд бие даагчдын зөвлөл байгуулж, УИХ-д хэрдээ л дуу хоолойгоо хүргэж байгаа. 

Бие даагч гишүүдийн нэг болох Ц.Даваасүрэн гишүүн Төсвийн байнгын хороог даргалдаг бол, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар Оюутолгойг гадныханд тавьж туухгүй хэмээн нэлээд үзэлцэж буй.

Тэгвэл С.Ганбаатар гишүүн дотны нөхөр Ц.Даваасүрэнг эзгүй хойгуур суудлыг нь орлож, Төрийн байгуулалтын байнгын хороог даргалсан юм. Анх удаа хурал удирдаж байгаа гэхэд боломжийн сайн гэсэн үнэлгээ өгөхөөр байв.

Гэвч сүүлдээ луйхар гишүүдийн шахаанд орж, нэлээд сандрах шиг болсон шүү.