УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.05.02

Эхлээд УИХ-ын бүрэлдэхүүнийг бүтэн болгоё

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь УИХ-ын дэд даргыг сонгох тухай байлаа.

 УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудалд УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Сонгуульд ялсан хоёр ч гишүүний эрхийг олгохгүй байна. Сонгуулийн хороо будлиангүй гэж батлаад, өрсөлдөгч нь сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, Ерөнхийлөгч хүлээн авсан байхад яагаад Д.Сумьяабазар гишүүнийг тангараг өргүүлэх асуудал яагаад хойшлогдоод байна бэ? 76 гишүүнийг бүрдүүлэх ажилд хамгийн эхлээд анхаарлаа хандуулах ёстой.

УИХ-ын бүрэн бүтэн байдалд Р.Гончигдорж гишүүн анхаарлаа хандуулаарай.

Р.Гончигдорж гишүүнийг би хүндэтгэдэг гэвч эхлээд их хурлыг бүтэн болгох дээр анхаарч дараа нь дэд даргын томилох асуудлыг шийдэж болохгүй гэж үү хэмээн санал орууллаа.  

Ардын хүү түрүүлж болдоггүй наадам юм уу гэж ард түмэн ярьдаг асуудал өнөөдөр хөндөгдөж байна хэмээн ярьлаа.

Харин Р.Гончигдорж гишүүн  "Намайг дэд даргаар сонгогох асуудлыг хойшлуулахыг эсэхийг би шийдэхгүй намын бүлэг, байнгын хорооны хурлаас гарсан шийдвэрийг би хүндэтгэнэ, асуудлыг холиод байна" хэмээн хариуллаа.

УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудалд гишүүн С.Бямбацогт үг хэллээ.

Улс төржмөөргүй байгаач хууль зөрчин,  түрэмгийлээд байгаа учир ярихаас өөр арга алга. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг УИХ-ын улс төржилт гэр бүлд нөлөөлж байна. Одоо УИХ-д намаараа, фракцаар  талцдаг зүйл их ажиглагдаж байна.

Бид өнгөрсөн алдаанаас сургамж авч цаашдаа алдаагаа давтахгүй байх ёстой. Хамгийн их зовлонг нь амссан хүмүүс маань алдаагаа давтмааргүй байна. Сонгуульд ялсан хэдий ч УИХ-д орж ирж чадахгүй байгаа асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй.

Мөн УИХ-ын гишүүдийн тэгш бус байдлыг шийдэх ёстой. МАН-ын 15 гишүүд хоёр байнгын хороотой болсон ч арван гишүүн байнгын хороонд хамрагдаагүй хэвээр байна. УИХ-ын бүрэн бүтэн байдалд Р.Гончигдорж гишүүн анхаарлаа хандуулаарай хэмээн хэллээ.