Үйл ажиллагаа сурталчлах төвийн ажилтай танилцав
Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг
2013.04.04

Үйл ажиллагаа сурталчлах төвийн ажилтай танилцав

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар Байнгын хорооны ажлын албаны зөвлөх, референтүүдийн хамтаар нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргүүдэд ажиллав.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах мэдээллийн төв ажиллуулах хамтын ажиллагааны гэрээ, болон холбогдох хууль, тогтоолын шийдвэрийн биелэлтийг хэрхэн хангаж буй байдал, хууль, тогтоолыг сурталчлах чиглэлээр тус дүүргүүдэд зохион байгуулж буй ажлын явцтай газар дээр нь танилцаж харилцан санал солилцов.