Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа
2013.03.20

Р.Бурмаа: Засгийн газарт хяналт тавих үүргийг иргэдтэйгээ хамтарч хийнэ

Энэ удаагийн УИХ-д өргөдлийн байнгын хороо шинэ бүтэцээр, иргэдээс ирүүлсэн өргөдөл санал хүсэлтэнд хариулахаар ажиллаж байгаа.

100 мянган айлын орон сууц хөтөлбөртэй холбоотой иргэдээс ихээхэн өргөдөл ирсэн. Тиймээс өчигдөр хяналтын сонсголыг төрийн ордонд зохион байгуулсан юм.

Зөвхөн өргөдөл өгсөн гэхгүй бусад иргэдэд мэдээлэл өгөх зорилготойгоор холбогдох төрийн болон хувийн хэвшил, бүх талуудыг нэг дор цуглуулан хяналтын сонсгол хийсэн.

Үүнээс бидний хамгийн том зорилго бол бодит мэдээллийг иргэдэд хүргэх, энэ хөтөлбөр цаашдаа үргэлжилсээр байх уу гэдэгт хариу авах, 10 хувийн мөнгөө төлсөн 4000 гаруй иргэний хохиролыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэхэд гол зорилго оршиж байгаа хэмээн өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа нэвтрүүлгийн үеэр онцоллоо.