Уриалга
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.05.28

Уриалга

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Цахиагийн Элбэгдоржийг Сонгуулийн ерөнхий хороо 2013 оны 05 сарын 17- ны өдөр нэр дэвшигчээр бүртгэсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийн сонгуулийн зардлын дансыг нээж байна.

Хүлээн авагч:                 Цахиагийн Элбэгдорж

Хандивын данс:              Хаан банк 5011308198

Утга: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржид өгч байгаа хандив.

1.Сонгуулийн хуулийн дагуу хандивын хэмжээ иргэд арав хүртэл сая төгрөг, ААН, компаниуд тавин сая төгрөгөөс ихгүй байна.

2.Хандивлагч хувь иргэн болон, ААН, компани нь өөрийн гэрийн болон ажлын газрын хаяг, утасны дугаараа тодорхой бичсэн байна. /Талархлын захиаг буцах хаягуудаар хүргэх болно/

Жич: Дор дурдсан иргэд, байгууллага хандив өгөхгүй байхыг хүсье. Өгсөн тохиолдолд буцаах болно:

-Гадаад улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/;

-Олон улсын байгууллага;

-Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

-Гадаад улсын иргэн;

-Харьяалалгүй хүн;

-Сонгууль товлон зарласан өдөр арван найман нас хүрээгүй Монгол Улсын иргэн;

-Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой     хуулийн этгээд;

-Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны  хугацаа хэтэрсэн зээлийн ертэй хуулийн этгээд;

-Үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага;

-Байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд;

                                          Ардчилсан нам