Нэмүү өртөг шингээж л экспортод гаргах хэрэгтэй
ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн ШУ-ын доктор, Уул уурхайн техникийн профессорын багийн багш Я.Гомбосүрэн
2013.05.29

Нэмүү өртөг шингээж л экспортод гаргах хэрэгтэй

Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнэ хэрхэн бүрэлддэг талаар ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн ШУ-ын доктор, Уул уурхайн техникийн профессорын багийн багш Я.Гомбосүрэнтэй ярилцлаа.

-Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний жишиг үнийн тооцох аргачлал, түүнд ногдуулах татвартай холбоотойгоор засгийн газар компаниуд маргаантай байгаа. Бүтээгдэхүүний үнэ хэрхэн бүрэлддэг, тэрийг хэрхэн тооцох ёстой вэ?

Үнэ гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж олон хэмжээс параметрээс хамаарч үндэслэдэг. Тийм учраас үнийг орд, ашигт малтмалын төрөл бүр дээр ялгавартай авч үздэг. Үнэ бүрдэх зарчмын хувьд хоёр гол аргачлал байдаг.

Манай бүтээгдэхүүн ихэвчлэн экспортод гарч байгаа учраас Лондонгийн бирж дээр зарлагддаг металлын түвшингээр үнийг тогтоодог.

-Алт зэсийг биржийн үнийг авч байгаа ч төмөр, зэс, нүүрсэн дээр энэ үнийг авч болохгүй байгаа шалтгаан нь юу вэ?

Нүүрс, жонш, төмрийн хүдэр бол биржийн металл биш. Тиймээс үүнийг үнэ тооцох хоёр дах аргачлал болох гэрээний үнийг ашиглаж тооцно. Хамгийн гол нь нүүрс, хайлуур жонш, төмрийн үнэд агуулахын үлдэгдлийн хэмжээ. Өөрөөр хэлбэл эрэлт нийлүүлэлтийн зөрүүн дээр үнэ эсвэл өснө, эсвэл буурна. Эрэлт өсөхөөр үнэ дагаж өснө, хэрэгцээ буурвал үнэ дагаж буурна.

Энэ үзэгдэл жоншин дээр их тодорхой харагдаж байна. Нүүрсэнд ч мөн адил.

Төмрийн үнийн хувьд эцсийн эцэст хүдрээр нь юм уу, түүхийгээр нь гаргавал түүхий үнэ нь ерөөсөө цааш нь явахгүй.

Ялангуяа хайлуур жонш бол фабрикийн баяжуулалтын зардал худалдан авагчийн санал болгож байгаа үнээс давчихвал жонш борлогдохгүй. Бор-Өндөр зогсоод байгаа нь үүнтэй бас холбоотой. Мөн худалдан авагчид илүү нэмүү өртөг шингэсэн өндөр бүтээгдэхүүн хүсээд байгаа юм. Тиймээс хайлуур жоншийн боловсруулалтын түвшинг нь сайжруулах хэрэгтэй. Оросууд илүү кералить маягийн боловсруулсан бүтээгдэхүүн авах сонирхолтой. Манай зардал яагаад өсөөд байна гэхээр тээврийн зардлыг дийлэхгүй байгаа юм.

 -Жишиг үнийг үндэслэлгүй тооцож, өндөр татвар аваад байгаа нь уурхайнуудыг дарамтлахад хүргэж байна.

Хуурай баяжуулалтын аргаар гаргасан хүдрийг төмөртэй адил үзнэ гэж байгаа нь дарамт болоод байгаа.

Тэрнээс гарах арга зам бол нойтон баяжмал гэж гаргавал татвар багасна. төмөр хайлуулдаг үйлдвэр байгуулвал татвар бүр багасна. яагаад гэвэл татварын механизмаар боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмжих ёстой.

-Боловсруулах үйлдвэр барьсан тохиолдолд өнөөдрийн байдлаар  дэмжиж чадах уу?

Дэмжинэ гээд зарлачихсан байгаа. Бэлэнчлээд хуурайгаар нь нунтаг тоосыг үргээсэн болоод экспортод гаргаж байгаа нь буруу. Хуурай баяжмалаас татвар өндөр аваад, нойтонгоос бага авах бодлого барина.

-Манай улс хуурайг гаргахгүй гэж байгаа бол боловсруулах үйлдвэрт дотоодын компаниудаа дэмжиж байгаа юу.

Манай төмрийн хүдрийн нөөц тийм их биш. Судалгаагаар Хятадын хоёр жилийн хэрэгцээг манай бүх нөөц хангаад дуусна гэж байгаа юм. Хэзээ нэгэн цагт дотоодын төмрийн хэрэглээ гарахад эргээд хятадаас бүрэн хамааралтай төмрөө авна. Яагаад гэвэл төмрөө ачаад дуусчихсан байна шүү дээ. Тэгэхгүйн тулд дотооддоо боловсруулах үйлдвэр барих нь зөв.

-Нүүрсний үнийг яаж зохицуулах вэ

Түүхийгээр нь гаргахаар 70 гаруй доллар болно. Хэрвээ баяжуулчихвал 150 ам.доллар хүрнэ. Түүхий нүүрс экспортлохгүй байх шийдэл, зарчим зөв.