УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.04.16

О.Баасанхүү: Хууль зөрчсөн бол хариуцлага хүлээнэ

Хаврын чуулганы нээлтийн өдөр шинэчлэлийн засгийн газрын тэргүүнээс гадна өөр нэг сайд огцрох асуудал сөхөгдсөн нь хууль зүй дотоод хэргийн  сайд Х.Тэмүүжин байлаа.

Гэмт хэргийн тоо нэмэгдсэн гэсэн үндэслэлээр МАХН-ын гишүүд хууль зүй дотоод хэргийн сайдыг огцоруулах саналд нэгдсэн. Гэвч өнөөг хүртэл бүлгийн хуралд хэлэлцэж УИХ-д албан ёсоор оруулаагүй.

Одоогоор гишүүд сайдыг огцоруулах албан бичгээ боловсруулж байгаа гэнэ. Гэмт хэргийн тоо нэмэгдсэн ерөнхий үзүүлэлтээс гадна 461-р ангид гэмт хэрэгтэн шатсан, Ховд аймгын Булган суманд цагдаа буудуулж амь насаа алдсан гээд хууль зүй дотоод хэргийн сайдын хариуцдаг салбарт гарсан  таагүй явдал сайдыг огцоруулах шалтгаан гэж үзэн З.Баянсэлэнгэ гишүүний албан бичигт огцруулах бичгийг төлөвлөж эхэлсэн байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Хууль зүй дотоод хэргийн сайд төрийн тусгай албан хаагчын эмнэлгийг Батлан хамгаалах яамтай нэгтгэсэн. Үүнд бид асуудал яриагүй. Ингэж нийлүүлэхдээ төсвийн тухай хуулийг зөрчин нэг тэрбум орчим төгрөгийн илүүдэлийг хаашаа оруулсан нь тодорхойгүй байгаа бид үүнийг нягталж байна.

Онц ноцтой хэрэг асар их буюу 84,5 хувь өссөн. 82 мянган иргэн торгуулсан үзүүлэлттэй байна.

Мөн онц ноцтой хэрэг асар их буюу 84,5 хувь өссөн. 82 мянган иргэн торгуулсан үзүүлэлттэй байна. Энэ бол хариуцсан салбараа хангалттай удирдаж, гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байна гэсэн үг. Ерөнхий сайдын хувьд бол цэцийн хуралдаан болохоос өмнө шийдвэрээ цуцалж, олон шийдвэр нь хууль зөрчсөнийг өөрөө хүлээн зөвшөөрсөн.  Засгийн газрын тухай хуулийн 20.5-д заасан Ерөнхий сайд болон агентлагыг мэргэжлийн удирдлагаар хангана гэж бий. Энэ заалт хэрэгжээгүйгээс Ерөнхий сайд хууль зөрчиж байна.

Гэмт хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад сэжигтэнийг зарладаг. Мөрдөн байцаалтийн нууцыг задруулж болохуйц мэдэгдэлийг олон түмэнд ил болгодог.

Эмнэлгийг яамны оффис болгосон нь төсвийг зориулалтын бусаар ашиглаж байгаа хэрэг. Тиймээс Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал нэгээр нэмэгдэж төсвийг зүй бусаар зарцуулсан гэсэн асуудал гарч байна.

Их хурлаас баталсан төсөв бол хууль. Хууль зөрчсөн учир хариуцлагаас зугтах газаргүй гэж гишүүд тайлбарлаж байна. Товчхондоо бол сайдыг огцруулах үндэслэл болгож ийм хэдэн зүйлийг МАХН гаргаж тавих нь.