УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.06.07

Консулын ажилтнууд сайд нарт таалагдах гэж ажилладаг

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Элчин сайдын яам, консулын газар нээхдээ нилээн болгоомжтой, ул суурьтай хандах хэрэгтэй. Дэлхийн олон улс оронд элчин сайдын яам, консулын газар ажиллаж байгаа.

Тэдгээр газрууд хэр үр дүнтэй ажиллаж, Монгол Улсыг дэлхийтэй, бусад улс оронтой холбох нийгэм эдийн засаг, улс төрийн харилцааг хөгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж чадаж байна уу. Засгийн газар, УИХ томоохон бодлого, зорилго тавьдаг.

Хүмүүсийг албан тушаалтай, ажилтай болгох байдлаар асуудалд хандмааргүй байна

Түүнийг шийдэхэд гадаад дотоодын туршлага, мэдлэг, мэдээлэл бидэнд хэрэгтэй байдаг. Энэ хүмүүс төрийн тэргүүнүүд, тодорхой удирдлага сайдууд айлчлахад цүнхийг нь барьж, зочид буудлыг нь бэлдэж тэдэнд таалагдах гэж ажилдаг болохоос улс орны нийгэм эдийн засагт хэрэгтэй шийдвэр гаргахад мэдлэг, мэдээллээр хангаж ажиллаж байгаагүй.

Энэ байдалд дүгнэлт хийж, сайн ажилдаг болгоход анхаарах хэрэгтэй. Дараа түүнтэй адил зарчмаар бусдыг нээх асуудлыг ярих нь зүйтэй гэлээ.