2013.05.30

Нийтийн тээвэрт эрх зүйн орчин хэрэгтэй гэв

УИХ-ын дарга З.Энх-болдод Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нар өчигдөр өргөн барив.

«Зарим төрлийн бараанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй байх тухай» хуулиар 2002 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2006 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигч тээвэрлэх боломжтой, үйлдвэрлэснээс хойш гурав хүртэлх жилийн доторх автобус болон троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн.

Нийтийн тээврийн автобусны тоо даруй 40 хувиар өсчөө. Г

Уг хуулийн хугацааг 2011 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл дахин сунгасан нь үйлчилгээ эрхлэгчдэд тодорхой дэмжлэг болж нийтийн тээврийн автобусны тоо даруй 40 хувиар өсчөө. Гэсэн хэдий ч автобусны тоо нэмэгдүүлэн, парк шинэчлэлт хийх шаардлага гарсан ч уг хуулийн хугацаа дуусчихсан. Хуулийн хугацааг сунгах хүсэлтийг зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд удаа дараа тавьж байгаа бөгөөд нийтийн зорчигч тээврийн аюулгүй байдал, найдварт ажиллагаа, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх үүднээс «Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай» тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн үзэл баримтлал болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг дахин боловсруулсан байна.